Австралид сүүлийн 37 жилд байгаагүй хүйтэрч зун цас оржээ

Фото
khiimori.co@gmail.com
2021-06-10 11:11:40

Австрали улсад сүүлийн 37 жилд байгаагүй хүйтэрч гурван мужид нь цас орсон байна. Антарктидээс нүүж ирсэн хүйтэн агаар лхагва гарагт (2021.06.09) Австралийн баруун өмнөд хэсэгт хүрсний улмаас Викториа, Шинэ Өмнөд Уэльс, Тасмани мужуудад бороо, цас орсон аж. Шинэ Өмнөд Уэльс мужид температур 10° цельсээс буух магадлалтай байгаа юм. Тус улсын нийслэл Сидней хот сүүлийн 25 жилд байгаагүй хамгийн хүйтэн цаг ууртай болох төлөвтэй байна.











Эх сурвалж: Daily Mail