Дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол 175 сая 306 мянга 598 болов

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-14 04:51:02

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 13-нд нийтэлсэн тоо баримтын дагуу, Европын төв нутгийн цагаар зургадугаар сарын 13-ны 15 цаг 01 минут, Бээжингийн цагаар 21 цаг 01 минутын байдлаар, дэлхийн хэмжээнд КОВИД-19-ийн халдвар авсан нь оношлогдсон тохиолдол өмнөх өдрийнхөөсөө 387 мянга 209-өөр нэмэгдэж, нийт 175 сая 306 мянга 598 болсон бол халдварын улмаас нас барсан хүний тоо өмнөх өдрийнхөөс 10 мянга 158-аар нэмэгдэж, нийт 3 сая 792 мянга 777 болжээ.

Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хорооны мэдээний дагуу, зургадугаар сарын 13-нд Хятадын дотор газарт халдварын тохиолдол 23-аар нэмэгдсэний 19 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол үлдсэн дөрөв нь Гуандүн муж дахь дотоодын халдварын тохиолдол болно. Мөн өдөр халдварын улмаас нас барсан тохиолдол болон өвчний шинж тэмдэггүй халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

13-нд, халдвар авсан 11 өвчтөн илааршиж эмнэлгээс гарсан бол 376 хүнийг анагаахын шинжилгээнээс чөлөөлсөн аж.

Зургадугаар сарын 13-ны өдрийн байдлаар, Хятадын дотор газарт нийт 91 мянга 451 халдварын тохиолдол бүртгэгдсэн бол 86 мянга 344-г нь эмчлэн эдгэрүүлж, 4636 хүн халдварын улмаас нас бараад байна.

Холбоотой мэдээ