Зааны сүргийн иргэдэд учруулж буй хохирлыг даатгал төлнө

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-06-14 12:52:00


Хятадын өмнөд бүсийн Юньнань мужид сүрэг заан төрөлх ширэнгээсээ гарч хойд зүг руу сүр дуулиантай нүүдэл хийж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Заанууд өнөөдрийн байдлаар Юньнань мужийн Юйши хотын нутагт байсаар бөгөөд уг хотын нутагт 41 дэх хоног нүүдэллэхдээ 9 суурины олон гацаа тосгоноор дайран өнгөрч 400 гаруй айлд хохирол учруулаад байна. 

Тэдгээр айл өрхүүдийн эдийн засгийн хохирлыг бүртгэж байна. 

Ер нь бол газар тариалан сүйдэж байгаа мэдээлэл их байгаа аж.

Юньнань муж нь зэрлэг амьтдын гаргасан хохирлыг барагдуулах даатгалд бүхэлдээ хамрагдсан тул иргэд хувиараа даатгал авах шаардлагагүй хэмээн холбогдох байгууллага мэдээлж байна.

Хятад улс 2010 онд зэрлэг ан амьтдын  гаргасан хохирлыг барагдуулах дэлхийн анхны хариуцлагын даатгалыг Сишуанбанна хотод туршилтаар нэвтрүүлж байжээ.

Хятадын сүлжээ ашиглагчдын сэтгэгдэл:

Эрх хүүхэд эцэг эхийнхээ толгой дээр гэж энэ дээ....

Одоо болно оо. 

Гэртээ харьцгаа...

Улсын мөнгөөр аялж байна даа ёстой нэг...


Иргэдээ хохироохгүй, Зааныг гомдоохгүй сайн ажиллаж байна шүү...

Холбоотой мэдээ