Оросын Төрийн думын сонгууль 9-р сарын 19-нд болно

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-18 08:43:09

Москвагийн цагаар 6-р сарын 17-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тогтоолд гарын үсэг зурж, ОХУ-ын Төрийн думын 8-р удаагийн сонгууль 2021 оны 9-р сарын 19-нд явагдахыг мэдэгджээ.

Үүний дараа ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга, хадагтай Памфилова хэлэхдээ, Сонгуулийн төв хороо 18-нд хуралдаж, сонгууль үргэлжлэх цагийг тогтоох болно гэжээ.

ОХУ-ын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн хорооны дарга Андрей Клишас хэлэхдээ, гаднын хүчин Оросын Төрийн думын сонгуульд хөндлөнгийн оролцоо хийхээр зэхэж байна, ОХУ-ын хууль тогтоол эдгээр хуйвалдааныг олон нийтийн өмнө илчлэх болно гэжээ. 

Холбоотой мэдээ