Г.Уянга Би ерөнхий сайд байсан бол...

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-19 11:30:12



Хэрэв би 9 байсан бол нийтийг хамарсан айдас хүйдэс төрүүлэхийн эсрэг байх байсан. 

Харин олон түмнээ хөдөө явуулж, эрүүл агаарт салхилахыг дэмжиж, тайвшруулж, эмийг хямдруулж, ажил бизнесээ тайван явуулах бололцоо олгох мөртлөө далдуураа арга хэмжээг тултал авах байсан. 

Дархлааг дэмжих иж бүрэн хөтөлбөр зохион байгуулах байлаа. 

Эмийн үнийн хөөрөгдлийг төрийн хүчээр зогсоох байлаа. 

Вакциныг харзнаж байж, шалгуур, үр дүн тодорхой болсон хойно вакцинуудаас сонгож хийлгэх байлаа. 

Одоогийн үхэл, өвчлөл бүгд вакцинаас эхлэлтэй! 

Засгийн газар даан ч хариуцлагагүй байлаа. 

Ард түмнийг айдас хүйдсээр удирдаж болохгүй! 

Би анхнаасаа "Засагт итгэх хэрэггүй. 

Тэд хэзээ ч биднийг боддоггүй, зөвхөн мөнгө саахаа л боддог. 

Улсаа хүртэл зарж идэж байснаа ковидоор гэнэт ард түмнээ боддог болохгүй!" гэж хэлсэн. 

Үнэн үгийг зөвхөн цагт нь хэл!

Энэ их өвчлөл, үхлээс айж бачимдалгүй тайван бай! 

Өөрийгөө хамгаал! 

Засагт биш өөртөө итгэ! 

Монгол эмээ уу.! 

"Монг-эм" эмнэлэг ковид багц гаргасныг авч уу. 

Дархлаагаа дэмж! 

Сармисны ханд уу! 

Сайхан гэдэсний халуун шөл уу! Шөлтэй хоол ид! 

Ундааны дээжийг тааруулж сайхан хүрт! 

Агаарт гарч маскгүй гүнзгий амьсгалж, уушгиа баярлуул! 

Ханиалгаж халуурвал "Ковид!!!" гэдэг дохио өөртөө юун түрүүнд бүү өг! 

Ойрд хүйтэн байна, зүгээр ханиад туссан ч юм билүү. 

Одоогийн ковид Уханийнх биш болсон, хаанахын ямар ч мутац орж ирснийг бид байтугай ЭМЯ ч хэлэхгүй байна. 

Тэгэхээр вакцин нэмэргүй болсон. 

Та өөрөө өөртөө эзэн байж, тайван бай! 

Ном унш, хүүхдүүдтэйгээ салхил, амьдралын аз жаргалыг эдлэ! 

Энэ л таныг аварна! 

Айдас хүйдэст хүлүүлж биш аз жаргалд умбаж амьдар! 

Цаг нь болоогүй бол ковид байтугай нь таныг авч явж чадахгүй, цаг нь болсон бол мянган бурхан хүрээлээд нэмэргүй. 

Оюун санаанаас их юм хамаарна шүү! Айдас хүйдсээр биш амгалан тайван байдлаар өөрийгөө цэнэглэ! 

Манай гэр бүл ковидын айдаст дарлуулалгүй аз жаргалын баяраар бялхан эрүүл сайхан амьдарч байна. 

Хүн бүхэнд эрүүл энхийн жаргал ерөөе!


Холбоотой мэдээ