БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ - ЭРҮҮЛ ЯВБАЛ УЛСЫН НААДАМ ҮЗНЭ

Спорт
khiimori.co@gmail.com
2021-06-20 04:13:24

Унгар - Францын шигшээгийн тоглолт цэнгэлдэх, задгай талбайнууд үзэгчдээр дүүрэн, жинхэнэ хөлбөмбөгийн уур амьсгал дор сайхан болж өнгөрлөө.
Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. 
Оюутан цагийн сайхан он жилүүдээ өнгөрөөсөн Мажар нутагт, Мажар түмэнд бидний  дотно сайхан сэтгэгдэл байдаг ба тэд ч бидэнд элэгтэй. 
Өчигдөр олон найз нарын хамт тоглолт үзэхдээ одоо цагийн олон одуудыг дагуулсан дэлхийн аварга Францын багтай "манай Унгар ялна, эхэлж гол хийнэ" гэх мэт оргилуун сэтгэлээр халуун дэм өгч байсандаа бахархаж байна. Үнэндээ найз нар бүгд  Франц 5:0, 3:0 оор хожно гэж хор малтаж байсан шүү ... 
Үр дүн ХОЖЛЫН ДАЙТАЙ ТЭНЦЭЛ байлаа. 

Өнөө цагт хөлбөмбөг их хөрөнгө оруулалт, өндөр шан харамжаар хэмжигдэх топ тоглогчдоос илүү хамааралтай болсон. 
Францын шигшээ давуу байсан, олон боломж байсан. 
Гэвч магадгүй Францын 1 одын өртөгт ч хүрэхгүй Унгарын бүтэн баг гайхамшигтай зөв тоглолтыг хийж тэнцлээ.
Бас нэг анзаармаар зүйл бол Унгар улс Ковидын энэ хэцүү үед Европт зөв вакцинжуулалтын тактикаар тэргүүлж, маскгүй бүх тоглолт нээлттэй үзэгч дүүрэн болж байгаа онцлогтой.
Уул нь Улсын наадмаа болоосой гэж сэтгэлдээ их хүсэж байна.
Эрүүл явбал улсын наадам, олимп, олон сайхан тэмцээн бид үзнээ.
Б. АРВИНБАЯР 
Молекул биологич
HAJRA MAGYAROK, HAJRA MAGYARORSZAG!
Obrusánszky Borbala, Batbayar Zeneemyadar
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ