Монгол Улс - КОВИД-19-ийн үеийн Зэрлэг Амьтадыг Хамгаалах Нийгэмлэгийн үйл ажиллагаа

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-06-21 10:49:09

Зэрлэг Амьтадыг Хамгаалах Нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, АНУ-д төгссөн, малын эмч Шийлэгдамбын Энхтүвшин “Зэрлэг Амьтадыг Хамгаалах Нийгэмлэг нь Монголд хэрэгжүүлж буй төслүүдээ үргэлжлүүлэн явуулсаар байна. 

Үүнд:

Монголын цагаан зээрийн Хөл Амны Өвчин, туурайтан амьтадын судалгаа, Оюу толгойн байгаль орчин, экологийн хяналт, мөн Говь цөлийн туурайтан амьтад, заган ойн судалгаа, бөхөнг малын гаралтай өвчнөөс хамгаалах зэрэг ажилууд багтана.” хэмээн хэллээ.   Зэрлэг Амьтадыг Хамгаалах Нийгэмлэг нь 2005 онд Монгол улсад төрийн бус байгууллага болох төлөөлөгчийн газраа байгуулсан бөгөөд мал, зэрлэг амьтадын эрүүл мэндийг хамгаалах болон байгаль орчний  хамгаалал зэрэг танин мэдүүлэх үйл ажиллагаандаа мал эмнэлгийн шинжлэх ухааныг ашиглаж байна.

-Ярилцлага ( Ш.Энхтүвшин, Зэрлэг Амьтадыг Хамгаалах Нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, малын эмч, өвчин тархалтын судлаач): “Зэрлэг Амьтадыг Хамгаалах Нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газр 2005 онд төрийн бус байгууллага хэлбэрээр байгуулагдсан. 

Гэсэн хэдий ч манай нийгэмлэгийн Монгол дахь үйл ажиллагаа 1989 оноос эхтэй. 

Тэр үеээс төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд: Монголын зүүн бүсэд цагаан зээрийн хөдөлгөөн, экологийг судлах, цагаан зээр зэрэг туурайтан амьтад болон малын Хөл Амны Өвчиний судалгаа, Оюу толгойн байгаль орчин, экологийн хяналт, ялангуяа Говь цөлийн туурайтан амьтад, заган ойн судалгаа, Монголын баруун бүсэд бөхөнг малын гаралтай өвчнөөс урьдчилэн сэргийлэх зэрэг ажилууд багтана. 

Эдгээр нь Зэрлэг Амьтадын Хамгаалах Нийгэмлэгийн Монгол оронд хэрэгжүүлж буй гол ажлууд болно.” 

-Ярилцлага ( Ш.Энхтүвшин, Зэрлэг Амьтадыг Хамгаалах Нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, малын эмч, өвчин тархалтын судлаач): “ Манай Монгол дахь үйл ажиллагаа КОВИД-19 –ийн үед мэдээж сорилттой тулгарч байгаа. 

Монголны баруун бүс болон говийн бүсэд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. 

Бид хээрийн судалгаа хийх хүмүүсийнхээ зөвшөөрлийг авахаар УОК-той ажиллаж байна. 

Бидний хийж буй зарим судалгаа, туурайтан амьтадын хяналт, хээрийн тандалт, нэн ховор амьтадын өнгөлөн зүслэх, жил бүрийн хавар амьдарч буй төлын судалгаа нь цаг хугацаанд нь хийх шаардлагатай. 

Гэвч хөл хорионы улмаас эдгээр чухал ажилууд маань хоцорч байна. 

Хэрэвзээ тухайн жилийн судалгааг хийгээгүй тохиолдолд бидний нийт судалгааний үр дүн сөрөг нөлөөлнө. 

Манай төлөөлөгчийн газрын бүхий л ажилтнууд ЗГ-аас хэрэгжүүлж буй вакцинжуулах төсөлд хамрагдсан бөгөөд, хөдөө орон нутагт ажиллаж буй хүмүүс маань КОВИД-ын үеийн хууль дүрмийг ягштал мөрдөх, олон хүн цуглуулж сургалт зохион байгуулахгүй, зөвхөн хээрийн судалгаа хийх даалгавартай явсан. 


Эх сурвалж: А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ