Монгол Улсын хэмжээнд эмийн үнэ урд жилүүдийнхээс 20-25 хувь нэмэгджээ.

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-06-21 10:55:11

Улаанбаатар хотод корона вирусийн үед уудаг арбидол гэх эмийн үнэ нь 4-5 дахин нэмэгдсэн талаар иргэд мэдээлэл өрнүүлсний дагуу төрийн тусгай хяналтын байгууллагууд шалгаж эхлээд байгаа юм. 

Эм ханган нийлүүлэгчдийн зүгээс эм гааль дээр саатсан мөн тээврийн үнэ нэмэгдсэнээс болж үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэсэн тайлбар өгөв. 

Одоогийн байдлаар монгол улсын хэмжээнд эмийн үнэ урд жилүүдийнхээс 20-25% нэмэгдээд байна.

Ярилцлага: Ц.Одонцэцэг, эмийн санч

Нэгдүгээрт:

Ковидын үед хил гааль дээр маш удаан хугацаанд гацсан,

Хоёрдугаарт:

Эм тээвэрлэх, зөөвөрлөх машины олдоц бага болсон бөгөөд үүнийг дагаад эм тээвэрлэх үнийн санал нь анх тендерт оролцож байсан үеийн үнээс 2-3 дахин өссөнтэй холбоотойгоор арбидол эмийн үнэд өөрчлөлт орсон.

Хамгийн гол нь тээвэрлэлттэй холбоотойгоор л үнэ нэмэгдсэн.

Түүнээс биш эрэлт ихэссэнтэй холбоотойгоор эм нийлүүлэгчид үнийг нь нэмээгүй. 

Ярилцлага: Иргэн Б.Болормаа 

Ковид-19 цар тахлын өвчлөл их байгаа энэ үед ард иргэд бидэнд нэн тэргүүнд эм тариа хэрэг болж байна.

Тэгтэл эмний үнэ маш их өссөн байна.

Хамгийн наад зах нь витамин Ц –г өмнө нь 1200 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол одоо 2000 төгрөг болсон байна.

Ахмад настнуудад хамгийн их хэрэг болдог даралтны эм 800 төгрөгөөр өссөн байна. Короновирусын эмчилгээний үед уудаг арбидол эм эхлээд 9700 төгрөгөөр зарагдаж байсан бол одоо 38800 төгрөгөөр зарагдаж байна. Зөвхөн эм гэлтгүй ахуйн хэрэглээний бараа, мах, гурил, будаа, сүү гэх мэт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байна.  

Ярилцлага:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ 

2021.06.15-ний өдөр арбидол эмийн үнийн өсөлтийн асуудлыг Улсын их хурлын байнгын хорооны хурал дээр Ж.Сүхбаатар гишүүн хөндсөнөөр тухайн асуудал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналтын чиг үүрэгт орж ирсэн.

Бид эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт шалгалтын газартай хамтарч өнөөдрийг хүртэл энэ асуудал дээр анхаарч ажилллаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд тухайн эмийн Монгол Улсын хилээр орж ирсэн үнэ тариф, нийлүүлэгч компаниас эмийн сангуудад нийлүүлсэн үнэ тариф, иргэдийн гар дээр худалдаалагдаж байгаа үнэ тарифыг судалсан.

Арбидол эмийн хувьд 100 мг-тай 20 ширхэгтэй, 200 мг-тай 10 ширхэгтэй гэх мэт дотроо хэд, хэдэн төрөл байдаг юм байна. 

Төрлөөсөө шалтгаалаад үнэ тарифын хувьд мөн өөр, өөр байна. 

Хяналт шалгалтын үйл ажиллагааг өнөөдөртөө багтаагаад эцэслэнэ.


 

Холбоотой мэдээ