Вакцины тухай таны заавал мэдэх ёстой мэдээлэл #Вакцин

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-21 11:53:29

2021 оны 6-р сарын 19 хүртэл, 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпуст давхацсан тоогоор 1 тэрбум  тун ширхэг коронавирусийн эсрэг вакцинд иргэдээ хамруулаад байна.

Тэгвэл   вакцинд хамрагдаад байгаа иргэдэд ямар нэгэн өөрчлөлт гарах үү?

Нэг тун, хоёр тун, гурван тун тариулах шаардлагатай вакцинд хэрхэн сонголт хийх буй зэрэг эргэлзээ төрвөл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Хятадын синовак, синофармын  вакцин ДЭМБ халдварын эсрэг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрлийг авсан юм. 

Мөн  Хятадын вакцин дэлхийн 90 гаруй улс орны зах зээлд нэвтэрсэн учир яаралтай хэрэглэх зөвшөөрлийг олжээ. 

Одоогоор Хятад улс дэлхийн 80 гаруй улс оронд вакцины тусламж үзүүлсэн бөгөөд дэлхий нийтэд  350 сая гаруй тун вакцин нийлүүлжээ.

Хятадын вакцины аюулгүй байдал:

2021 оны 6-р сарын 7-ны өдөр хүртэл, Хятадад 700 гаруй сая тун вакцин тариулсны  сөрөг урвалын тохиолдол 100 мянган  тун тутамд зөвхөн  11.86 байлаа. 

Мөн Хятадын идэвхжүүлсэн вакцин нь Өмнөд Африк, Их Британи, Бразил, Энэтхэг  зэрэг  орнуудын мутацид  орсон вирусийг хориглох боломжтой.

Хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх

Одоогийн байдлаар ихэнх вакцин нь эмнэлэгт хэвтэх, хүнд өвчин тусах, нас барахаас  80% -иас дээш үр дүнтэй хамгаалж байгаа юм.

Ямар ямар хүмүүс вакцинд хамрагдаж болох вэ?

Вакцинд  яаралтай хамрагдах  насны хязгаарыг 18 нас байснаас  3 наснаас дээш болгон өргөтгөлөө.

1. Жирэмсэн эмэгтэй вакцинд хамрагдаж болно.

2. Халдвар авах эрсдэл өндөртэй хөхүүл эхчүүд вакцинд хамрагдаад хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөж байна.

3. Вакцинд хамрагдсаны дараа жирэмсэн болох юм үү эсвэл жирэмсэн болсноо мэдэхгүй байж вакцин хийлгэсэн үед эмнэлгийн тусгай арга хэмжээ авах шаардлагагүй, жирэмсний хяналтаа  сайн хийхийг зөвлөж байна.

4. Вакцины бус найрлагын  харшил, үүнд эмийн(пенициллиний харшил), хүнсний,  цэцгийн харшилтай хүмүүс вакцинд хамрагдаж болно.

5. Арьсны экзем, спиртийн  харшил, цефалоспорины харшил, зүрх дэлсэх, амархан харшил авах хүмүүс, хамрын харшил, гипотиреодизмтай хүмүүс эдгээр шинж тэмдэг  илрээгүй үед вакцин хийлгэж болно, харин  эдгээр өвчний шинж тэмдэг илэрсэн үед  вакцин хийлгэх хугацааг хойшлуулах ёстой.

6. халуурч байгаа үед вакцин хийлгэхээ хойшлуулна

7. харшилтай өвчний шинж тэмдэг илэрч байгаа үед вакцинд хамрагдахаа хойшлуулах ёстой

8. Архаг өвчний үед  вакцинд хамрагдахаа хойшлуулах бөгөөд илааршсан  үедээ  вакцин хийлгэхийг зөвлөж байна.

Нэг тун , хоёр тун эсвэл гурван тун тариулах шаардлагатай вакцины ялгаа зөрөө  ?

1. Аденовирүсийн вектор вакцины нь  нэг  тун тарихад үр дүнд хүрдэг.

2. Идэвхжүүлсэн вакцин нь хоёр тун  шаардлагатай бөгөөд эхний тунгаа тарьсны дараа 

3-8 долоо хоногийн дараа хоёр дахь тунгаа тариулахыг зөвлөж байна.

3.  Рекомбинант дэд нэгдлийн вакцинд 3 тун шаардлагатай бөгөөд эхний тун ба хоёр дахь тунгийн хоорондох завсарлага 4-8 долоо хоног байх ёстой бөгөөд  гурав дахь тунгаа эхний туг тариулсны 6 сарын дотор тариулахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ