Олимпын тамирчин Ковид-19-ийн халдвар авчээ #КОВИД

Спорт
khiimori.co@gmail.com
2021-06-21 15:30:49

Орон нутгийн цагаар 2021 оны 6-р сарын 20-нд Угандагийн Олимпын төлөөлөгчид Японы Изымисаноши хотод хүрэлцэн очсон байна. 

NHK-гийн мэдээлснээр, тус багийн нэгэн тамирчны нисэх онгоцны буудалд хийсэн Ковид-19-ийн нуклейн хүчлийн шинжилгээний хариу нь эерэг гарчээ. 

Энэ нь Япон дахь гадаадын тамирчдаас илэрсэн анхны халдвар авсан тохиолдол юм.

Угандагийн бүх тамирчид мордохоосоо өмнө вакцинаа тариулсан бөгөөд сөрөг гэрчилгээтэй ирсэн тухай эх сурвалжид мэдээлэв.

Холбоотой мэдээ