Тайланд дахь Америк иргэн вакцин олохгүй байна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-25 16:36:47


   Америкийн 4 иргэн 5-р сарын 6-нд Тайландаас Америкийн төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенд захидал илгээн, Зүүн Өмнөд Азийн энэ улсыг гадаадад байгаа Америкчуудад вакцин тарих туршилтын цэг болгохыг хүссэн байна.


    Тайланд нэг жилийн хугацаанд цар тахлыг амжилттай тогтоон барьж байсан боловч гурав дахь давлагаанд өртөж байна. Өргөн цар хүрээний вакцинжуулалтын ажил 7-р сараас л эхлэх гэж байна.

    Америкийн Төрийн департамент 5-р сард тус улсынхаа дипломатууд болон бусад ажилтнууддаа зориулан дэлхийн 220 элчин сайдын яамд вакцин илгээснээ мэдэгдэж байжээ.

    Тайландад 30 орчим жил амьдарсан компанийн эзэн Петер Фешбах хэлэхдээ, бид бол татвараа төлсөн сонгуулийн эрхтэй Америкийн иргэн, манай засгийн газар биднийг вакцинжуулах амлалт хийж байсан боловч бид мартагдсан гэжээ.

   Хэдэн долоо хоног түүнчлэн хэдэн сарын дараа Тайландад вакцин тариулах боломжтой гэж тэрээр сэтгэл түгшиж байгаа юм. Бизнесийн хариуцлага дээрээс нь Тайландад буцаж ирэхэд хоёр долоо хоног тусгаарлах шаардлагатай тул Америкт очиж вакцин тариулах боломжгүй байна гэж  Петер Фешбах хэлж байлаа.

Холбоотой мэдээ