Халдвар авсан С.Гантогоо ЭМЯ руу утсаар ярьж бухимдлаа илэрхийлжээ.

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-29 14:32:32

Дуучин С.Гантогоо Эрүүл мэндийн яамны олон нийттэй харилцах утас руу залгаж “ПСР-ийн шинжилгээгээ үнэгүй болгох талаар өөрийн бухимдлаа илэрхийлжээ. 

Энэ талаар тэр өөрийн хуудсандаа ийнхүү өгүүлэв.

“Би сайн хүн байх гэж хичээдэг.

Уур биеийг зовооно гэдгийг ч мэднэ.

Гэхдээ энэ удаа үнэхээр тэссэнгүй ээ.

Намайг ууртай хүн гэж бүү бодоорой…

Гэхдээ ПиСиАр шинжилгээ үнэгүй авч байгаа мэдээллийг олж авсан байгаа шүү.Уурласан бол уучлаарай.

Гэхдээ би буруу зүйл яриагүй гэж найдна.

Эрүүл мэндийн яамны олон нийттэй харилцах албанд хүсэлтээ хэллээ.

Үнэхээр уур хүрдэг юм байнаа…

Эмчилгээгээ хийж л байна даа…” хэмээн өгүүлжээ.


Ийнхүү тэр өөрийн утасны дуудлагыг бичиж оруулсан байна.

….. утас дуудав.

– Байна, Эрүүл мэндийн яам?

– Сайн байна уу. 

Би нэг зүйл хэлэх гээд залгаж байна. 

Өөрөө к0вид туссан хүн байна л даа. 

Та нар энэ ПСР-ийн шинжилгээнийхээ газруудын тоог нэмээд, ПСР шинжилгээгээ үнэгүй болгодоггүй юмаа гэхэд хямдруулж болдоггүй юм уу? 

ПСР-ийн шинжилгээ өгч байгаа хэдэн газрууд руу нь очихоор хүмүүс хэр их цагаар, ямар их цагаар оочерлож нарийн шинжилгээ болон түргэвчилсэн шинжилгээ өгч байгааг та нар ер нь мэдэж байна уу?

Энийг Эрүүл мэндийн яам чинь бүгдээрээ багц магц гэж худлаа яриад байх юм. 

Манай гэрт 5 хүн өвчилсөн байхад багц магц огт ирээгүй. 

Өрхийн эмнэлэг дээр чинь төсөв нь орж ирээгүй гээд хэлж байгааг нь би яриаг нь бичээд авчихсан байгаа. 

Та нар энэ мэнийгээ анзаардаггүй юм уу? 

Би арай нэг боломжтой гээд ПСР-ийн шинжилгээг өгөөд явж байна. 

ПСР-ийн шинжилгээг өгч чадахгүй байгаа, эм авч ууж чадахгүй байгаа хичнээн зуун, мянган хүн байгаа гэж та нар бодож байна?


Худлаа худлаа гоё юм тавиад байх юм. 

Уурлаж бухимдаж болохгүй гээд гоё гоё юм яриад. 

Та яг одоо өөрөө тэр ПСР шинжилгээ өгч байгаа газарт нь яваад оч доо. 

Хичнээн хүн оочерлож байна? 

Бүгд ковидтой!!!

Эрүүл хүн нь тэнд очоод ПСР-ийн шинжилгээ өгвөл шууд к0вид тусахаар байна. 

Танайх олон нийтэй харилцах утас гэж байна. 

Тэрийгээ Эрүүл мэндийн яаманд хэлээчээ.

Болохоо байсан байна шдээ энэ гадуур чинь. 

Ямар аймар юм бэ?

Вакциний хоёр тун хийлгэсэн хүн ингээд к0вид тусчихаад байж байна. 

Тэр өрхийн эмнэлэг рүү ярьж үзсэн үү та нар? 

Угаасаа ор байхгүй. 

Юун тэр эм энэ тэр, биднийг яаж байна гэх мэт зүйл байхгүй зүгээр л утсаар зөвлөгөө өгч байна. 

Ор байхгүй учраас гэрээрээ тусгаарлагдаж байна. 

Одоо бид нар тусаад 3,4,5,6 хонож байна. 

Нэг ч баг ирээгүй. 

Энэ мэнийгээ та нар одоо гялс шийд л дээ.


Чи Монгол хүн бол чи өөрөө юмаа мэддэг бол, энийгээ яриаг бичиж авахгүйгээр цааш нь Эрүүл мэндийн яамны холбогдох хүмүүст нь хэл л дээ. 

ПСР-ийн шинжилгээг үнэгүй болгоочээ. 

Би Солонгост өчнөөн жил амьдарсан. 

Одоо Солонгост автобусны буудал болгон дээр, метроны буудал болгон дээр түргэвчилсэн шинжилгээ үнэгүй, ПСР-ийн шинжилгээг үнэгүй авч байна.

– Та жаахан тайвшир за? 

Та ганцаараа уурлаж байгаа нь биш. 

Эрүүл мэндийн салбар угаасаа хүний нөөцгүй болж байна. 

Ажлаа бид нар хийгээд явж байна. 

(Уурлангүй бухимдангүй хоолойгоор хэлэв)

– К0видтой хүн рүү чи муу ингэж уурлах ямар хэрэг байгаа юм? 

За тэр явуулын станц чинь хаана байгаан? 

За хэлчих. 

Тэр явуулын станц чинь хаана байгаан? 

Хаашаа утасдаж би асуух уу? 

Хариул л даа хөөе! Байна уу?


– Байна. 

Нийслэлийн Онцгой Комисс руу утасдаад асуу! 

Тэнд чинь ажиллаж байгаа. 

Шинжилгээнүүд хийгдэж байгаа. 

Хүмүүс нь явж байгаа. 

Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд нь хүрэхгүй байна.

– Битгий худлаа яриад бай. 

Би энэ яриаг чинь бичиж авч байгаа за юу.

– Тэг тэг.

– Битгий худлаа ярь.

Өрх рүү залгаж үзсэн үү?

Өрх рүү нь утсаар залгахаар, би хавьтал болсон хүмүүсээ гэртээ аваад үлдчихлээ.

Хэрвээ надтай хамт байсан хүмүүс маань ковид тусаагүй байж байгаад 6 хоногийн дараа хүрч ирж ПСР-ийн шинжилгээ авна гэж байна. 

Тэгвэл ковид тусаагүй байж байгаад надтай байснаараа ковид тусч байгаа за юу. 

Тухайн өдрөө хүрч ирээд шинжилгээ авсан бол өөр. 

Хүрч ирээд авахгүй байна.


Больё бид өөрсдийнхөө машинаар яваад тэр ПСР-ийн шинжилгээг өгье гэхэд нарийн шинжилгээ нь 100 мянга. 5 хүний шинжилгээ 500 мянга. 

Уучлаарай тийм мөнгө байхгүй. 

Ийм бодит байдалтай байхад Онцгой байдлын алба руу залга гэх юм. 

Онцгой байдлын алба чинь утсаа авахгүй. 

119 чинь хүртэл мэдэхгүй байлээ за юу. 

Мэдэхгүй байлаа. 

Би бүх утас руу ярьсан. 

Эхнээс нь надад гоё сайхан тайлбарлаад одоо ингээд яривал энд шинжилгээ авч байгаа, үнэгүй авч байгаа гээд хэлээд өг дөө.

Урдаас ажилтан хүрэхгүй байна гээд. Яагаад ийм болчихсон гэдгийг өөрөө мэдэж байгаа шүү дээ. 

Яагаад ийм аймар болсныг. 

Яагаад 50 сая хүн амтай улсад өдөрт 200 халдавр илрээд 1 саяхан хүнтэй нийслэлд 2000,3000 илэрч байдаг юм? 

Өвдсөн хүнтэй та өөрөө ингэж харьцаж болдог юм уу? 

Та өөрөө?


– Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэг, Скайтел Хувьцаат компаний баруун урд талд,

Баянзүрх дүүрэгт явуулын цэг 8-р хороо Авто оношлогооны төвийн гадна талбай,

Хан-Уул дүүрэгт явуулын хэсэг 21-р хороо Буян-Ухаа спорт ордны гадна талбайд өнөөдөр 2021 оны 6 сарын 27-ний өдөр 09-12 цагт шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд ажиллана.

Нийслэлийн Онцгой Комисс.

– За наад мэдээлэл чинь яг хаана байгаа вэ? 

Интернэтэд бий юу?

– Байгаа байгаа. 

Та Улсын Онцгой Комиссийн Шуурхай Штаб гэсэн фэйсбүүк хаяг руу ороод энэ талаар байгаа.

– Тэгвэл окэй. 

Яагаад наадхыг чинь өрхийн эмнэлэг бидэнд хэлдэггүй юм?

– Харин би танаас энийг л асуух гээд байна. 

Эд нар чинь бүгд завгүй, хүмүүстэй уулзаад утсаар яриад үзлэгээ хийгээд явж байгаа шүү дээ.

– Эрүүл мэндийн яамны чинь хуудас руу би өдөр болгон орж хардаг. 

Яг энэ энэ цэг дээр үнэгүй шинжилгээ авч байна гэсэн пост нэг ч ширхэг байхгүй шүү уучлаарай. 

Битгий худлаа ярь. 

Таны наад хэлсэн үг чинь, мэдээлэл чинь Эрүүл мэндийн яамны сайтан дээр байхгүй. 

Пэйж дээр чинь ч байхгүй.

– Нийслэлийн Онцгой Комисс. Нийслэл хотод Нийслэлийн Онцгой Комисс бүх ажлыг зохион байгуулж байгаа. 

За уучлаарай” гээд утсаа таслаж байгаа нь сонсогдов.

Дуучин С.Гантогоо маань бичлэгийнхээ сүүлд уурласандаа уучлалт гуйжээ.




Холбоотой мэдээ