Богд хааны ногоон ордны өмнөх хоёр чулуун арслан зэрэг 12 дурсгалыг улсын хамгаалалтад байх жагсаалтад оруулжээ

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-06-30 15:06:07

Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад дараах дурсгалыг нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. 

Үүнд,

  1. Архангай аймгийн Өлзийт сумын Харганын дөрвөлжин
  2. Архангай аймгийн Өгийнуур сумын Чилэн балгас, Тамирын Улаан хошууны Хүннүгийн оршуулгын газар
  3. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан асгын цогцолбор дурсгал
  4. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуй
  5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын Бигэр Номун ханы хийдийн туурь   
  6. Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийдийн туурь
  7. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хар хөтлийн палеонтологийн дурсгалт газар
  8. Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын Паалуугийн хадны зураг
  9. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Мангасын хүрээ, Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар
  10. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн дөрвөлжин
  11. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Маршал харш (Х.Чойбалсангийн өвлийн ордон), Богд хааны ногоон ордны өмнөх хоёр чулуун арслан
  12. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дагвасүндэл бурхан

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 2020 онд энэхүү жагсаалтыг баталсан бөгөөд 182 дурсгал оржээ. 

Жагсаалтад орсон үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж байгаа юм байна.

Холбоотой мэдээ