Шинэхэн "Windows 11" үйлдлийн систем өмнөх хувилбараасаа юугаар ялгаатай вэ?

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-07-01 10:55:02

Microsoft хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем Windows 11-ээ олон нийтэд зарлаад удаагүй байгаа билээ. 

Энэ нь 2015 онд Windows 10 нээлтээ хийснээс хойшхи хамгийн том шинэчлэлт учир технологи сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад буй. 

Хэрвээ та Windows 10-тай бол 2021 оны 12-р сард Windows 11-ийг үнэгүй татаж авч болох гэнэ. 

Ингээд та бүхэнд Microsoft-ийн хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системийн онцлогуудаас хүргэж байна. 

1Дизайн ба интерфэйс

Windows 11 цоо шинэ, илүү Mac-тай төстэй гэмээр интерфэйстэй болжээ.

 Start цэс нь мөн Taskbar-тай хамт дэлгэцийн төв рүү шилжиж ирсэн байна. 

Гэхдээ хэрэглэгч хүсвэл тэдгээрийг өмнөх Windows дээр байдаг шиг зүүн тийш нь шилжүүлэх боломжтой.


2Андройдын апп

Андройдын апп-ууд одоо Windows дээр суудаг болох гэж байна. 

Та тэдгээрийг Microsoft store болон Amazon store дээрээс татан авч өөрсдийн төхөөрөмждөө суулгаж болно. 

Ингэж ухаалаг утас болон Windows 2-ыг хослохыг хэрэглэгчид удаан хүлээсэн билээ. 


3Виртуал desktop-ыг илүү сайн дэмждэг болсон

Windows 11 виртуал desktop-оо Mac-тай төстэй болгожээ. 

Ингэснээр ажил, хувийн гэх мэт desktop-уудын хооронд илүү чөлөөтэй шилжих боломжтой болсон байна. 


4Монитороос зөөврийн компьютер руу шилжих нь илүү хялбар болсон

Windows 11 нь Snap Groups болон Snap Layouts гэсэн сонголтуудтай болжээ. 

Үүний тусламжтай програм хооронд илүү хурдан хялбар шилждэг болох аж. 

Эдгээр нь нээлттэй цонхнуудаа хаалгүйгээр дэлгэц нэмж залгах, салгах боломжийг танд олгоно.


5Microsoft Teams-ыг Taskbar дээр нэмж оруулсан

Виртуал уулзалтын Microsoft Teams програмыг Taskbar дээр нэмж оруулснаар олоход илүү амар болгожээ. 

Та тус програмыг Windows, Mac, Android эсвэл iOS дээр татаж суулгаж болно. 


6Widgets

Танд хэрэгтэй мэдээллийг өгөх Widgets цэс одоо шууд Taskbar дээр гарч ирдэг болсон байна.


7Touchscreen, үзэг, дуугаар удирдах зэргийг илүү сайн дэмждэг болсон

Таблетын хувьд Microsoft нь taskbar дээрх дүрсүүдийн хооронд илүү зай гаргах гэх мэтээр тус үйлдлийн системийг touchscreen-ээр удирдахад илүү хялбар болгосон байна. 

Windows 11 нь мөн таблетын үзгийг илүү сайн мэдэрдэг болжээ. 

Мөн та Windows 11-ыг зөвхөн дууг хоолойгоороо ч удирдах боломжтой болсон гэнэ. 


8Xbox

Windows 11 нь Xbox консолууд дахь Auto HDR, DirectStorage гэх мэт үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ нь Microsoft компанийн энгийн компьютер болон Xbox консолыг нэгтгэхэд чиглэсэн дараагийн том алхам юм. 


https://youtu.be/WucfckO0q48

Холбоотой мэдээ