Хятад улс Сүн Юаний үеийн эртний хотыг дэлхийн өвд бүртгүүлэх өргөдөл дэвшүүлэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-07-06 20:47:27


   Дэлхийн өвийн 44-р чуулган 7-р сарын 16-31-ний өдрүүдэд Хятадын зүүн өмнөд нутгийн Фүжянь мужийн Фүжөүд болно. Нээлтийн ёслолын дараа чуулганыг цахимаар үргэлжлүүлэх бөгөөд 2020, 2021 оны дэлхийн өвийн төслүүдийг авч хэлэлцэн, “Дэлхийн өвийн жагсаалт” зэрэг жагсаалтыг шинэчлэх магадлалтай байна.

ЮНЕСКО-гийн түүхэнд дэлхийн өвийн асуудлыг анх удаагаа цахимаар хэлэлцэх  тохиолдол бөгөөд уг чуулганаар дэлхийн өвийн төслийг цахимаар авч хэлэлцэх дүрэм горимыг тохиролцоно. 

Эдгээр үйл явц нь харин цар тахлын нөхцөл байдалд цаашид дэлхийн өвийн салбарынхан хэрхэн цахимаар болон газар дээр нь ажиллахыг уялдуулах талаар  чухал лавлагаа  болох юм.

Хятадын Боловсролын яамны дэд сайд, ЮНЕСКО-гийн бүх Хятадын зөвлөлийн дарга Тянь Шюежюнь 2021-оны 7-р сарын 5-нд болсон Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр: Тус чуулган амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ:

 “Энэ удаагийн чуулганы хөтөлбөр шахуу, 2020, 2021 оны хоёр жилийн хугацаан дахь дэлхийн өвийн төслийг авч хэлэлцэх бөгөөд “Дэлхийн өвийн жагсаалт” дахь 45 төсөл болон  258 дэлхийн өвийг хамгаалж буй байдлын тайланг авч хэлэлцэнэ. 

Хоёр удаагийн чуулганы ажлын ачаалалтай. 

Дэлхийн өвийн жагсаалт зэрэг жагсаалтуудад чухал шинэчлэлт оруулах төлөвтэй байна.”

Хятад улсын дэвшүүлсэн  “Чюаньжөү: Сүн Юаний үеийн Хятад улсын дэлхийн далай тэнгисийн худалдааны төв” төслийг чуулганаар хэлэлцүүлэх талаар Хятадын үндэсний түүхэн дурсгалт зүйлсийн газрын Дэлхийн соёлын өвийн хэлтсийн хариуцлагатай хүн Жан Лэй танилцууллаа:

“Энэ удаагийн дэвшүүлсэн 'Чюаньжөү: Сүн Юаний үеийн Хятад улсын дэлхийн далай тэнгисийн худалдааны төв' төсөл тодорхой чиглэлтэй бөгөөд үнэ цэнийг нь бүрэн тайлбарласан юм. 

Эртний хотын өвд урьд нь 16 газар байсныг 22 болгосноор агуулгыг нь улам баялаг, өргөдөл дэвшүүлсэн төслийг ерөнхийдөө чанарын хувьд улам сайжруулсан байна. 

Дэлхийн өвд бүртгүүлэх өргөдөл дэвшүүлсэн ажлыг тууштай хийхээр дамжин, Чюаньжөүгийн эртний хотын хамгаалалт цоо шинэ шатанд оржээ. 

Энэ удаагийн авч хэлэлцэх үр дүнгийн талаар бид өөдрөг байр суурьтай байгаа. 

Чюаньжөүгийн төслийг  сайжруулахын хэрээр олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн үнэлгээг олно гэдэгт итгэлтэй байгаа.  ”

Хятад улс 1985 онд “Дэлхийн соёл ба байгалийн өвийг хамгаалах конвенц”-од нэгдсэнээс хойш өдгөө нийт 55 дэлхийн өвтэй болсон бөгөөд дэлхийн өвийн төрөл зүйл хамгийн бүрэн бүтэн  улсын нэг болсон юм. 

Тянь Шюежюнь хэлэхдээ, Хятад улс үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж, хүн төрөлхтний хамтын өв болсон дэлхийн өвийг хамгаалж байгаа бөгөөд энэ удаагийн чуулганы боломжийг ашиглан, олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

“Хятад улс дэлхийн өвийн салбарын дэлхий нийтийн засаглалд идэвхтэй оролцож, дэлхийн өвийн зөвлөлийн гишүүнээр дөрөв удаа сонгогдон, дэлхийн өвийг хамгаалах дэлхийн засаглалд хувь нэмэр хүчин зүтгэлээ оруулсан юм. 

ЮНЕСКО соёл ба байгалийн өвийн салбарт “Африкийг тэргүүнд тавих” стратеги хэрэгжүүлэхийг дэмжиж, Африкийн  соёлын ба байгалийн өвийг хамгаалахад тус дэмжлэг үзүүлсээр байгаа.

жБид мөн Камбож, Кени, Балба зэрэг орны соёл байгалийн өвөө хамгаалан сэргээн засварлах ажилд чадлынхаа хирээр туслан, ЮНЕСКО-гийн холбоотой төвд дэмжлэг үзүүлж, гэрээлэгч орнуудад бэлтгэл сургалт, соёл байгалийн өвийн хяналтын үйлчилгээ зэргийг хангасан юм. 

Хятад улс энэ удаагийн чуулганы боломжийг ашиглан, дэлхийн өвийг хамгаалах талаар улс орнуудтай санал бодлоо гүнзгий солилцон хамтран ажиллаж, дэлхийн өвийг хамгаалах ажилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна.”


Холбоотой мэдээ