ЕХ Беларусьтай залгаа хилд ажиллагаагаа нэмэгдүүлнэ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-07-11 03:35:02

ВАРШАВ. /Kommersant/. 

Хууль бус цагаачлал өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан ЕХ-ны “Frontex” хилийн хяналтын агентлаг Беларусьтай залгаа Литва улсын хилд ажиллагаагаа хоёр дахин нэмэгдүүлнэ.

“Түүнчлэн “"Frontex” агентлаг хууль бусаар хил давсан тохиолдуулын талаар эрх баригчдад мэдээлэл цуглуулахад нь туслах шинжээчдийг Литва руу илгээж, шуурхай мэдээлэл солилцоход нь дэмжлэг үзүүлнэ” хэмээн тус агентлагийн цахим хуудсанд мэдээлсэн байна.  

Үүнээс гадна Литва улсын хилчдэд тусламж үзүүлэх зорилгоор нисдэг тэргүүд илгээнэ гэж тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Беларуссаас Литва улсын хилийг хууль бусаар давах тохиолдлууд 6 дугаар сард 6 дахин нэмэгдэх болсон нь хилийн албаны ачааллыг нэмэгдүүлжээ. 

Хууль бус цагаачид давалгаалан орж ирсний улмаас Литва улс 7 дугаар сарын 2-нд онц байдлын дэглэм зарласан байна.

Энэ онд Литва улсын нутаг дэвсгэрт 822 хууль бус цагаач нэвтрэхийг завдсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 10 дахин их үзүүлэлт болжээ. 

Энэ сараас Литвагийн цэргүүд Беларусьтай залгаа хилийн дагуу төмөр торон хаалт барих болсон байна. 

Холбоотой мэдээ