СГЗ, Доктор Б.Галаарид: Төрийн наадам, гэрийн найр аль аль нь тогтсон ёстой, дэгтэй, соёлтой.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-13 08:19:40

Наадмын хагас галзуу клипийг хараад үнэхээр дур гутав. 

Хайран сайхан уран бүтээлчдийн маань хэдээр нь ч алиа салбадайн дүр бүтээлгэсэн юм? 

Дууны агуулга, утгыг яагаад бодолцоогүй юм? 

Хоёр жил дараалан согтуу монголын дүрээр бахархлаа. 

Тийм бахархалт сайхан юм мөн үү? 

Бөөлжүүлж харуулах л дутав. 

Архи уугаад хундагаа шидэж ч байх шиг, бүсгүй хүний хормой хот сөхөж ч байх шиг. 

Хаа байна, төрт ёс минь? 

Хаа байна, монгол өв соёл минь? 

Хэн гээч "мундаг" нь зөвлөсөн юм бол? 

Хэн гээч "мундаг" нь найруулсан юм бол? 

Уран сайхны хяналт энэ тэр гэж байгаагүй юм байх даа? 

Эцэст нь төрийн наадам, айлын найр хоёроо ч олигтойхон ялгаж салгаж ойлгодоггүй яамтайгаа ухаарлаа. 

Соёлын яамтай болоход нь алгаа ташин баяр хүргэсэн сэн. 

Солиотой клипийг нь хараад амаа барин гасаллаа. 

Ай халаг, эй нүдний булай гэж...


Холбоотой мэдээ