Толгой өвдсөн үедээ ердийн хоолны давсыг энэ аргаар хэрэглээд л өвчнийг тэр дор нь намдааж болно

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-07-16 12:26:37

Тэвчихийн аргагүй толгой өвдөөд байвал – яаралтай давсны уусмал бэлд.

Толгой өвдөх амаргүй. 

Эмчилгээний энэ энгийн арга таныг толгойн өвчнөөс салгана, бас цусны даралтыг тогтворжуулна.

Юуны түрүүнд боолт бэлдэнэ.

8 давхар марль (боолтны өргөн духны хэмжээтэй адил, урт нь толгойг ороохоор байна).

Дараа нь 250 мл усыг 60-70 хэм хүртэл халааж 2 цайны халбага (овоолон биш) давс уусгана.


Ингээд 8%-ийн давсны уусмал бэлэн боллоо.

Давстай бүлээн усаар дух, чих, дагзаа норгоод марлиа уусмалдаа дүрж толгойгоо орооно. 

Ороохдоо дух, чих, шилэн хүзүүг оруулна.

Боолтыг сайтар тогтооно. Хэвтэж болно.

Хэдэн минутын дараа толгойн өвчин намжиж байгааг мэдэрнэ, гэхдээ боолтоо яаран тайлах хэрэггүй.


Боолтоо тайлаад толгойгоо бүлээн усаар угааж цэвэрлэнэ.



Холбоотой мэдээ