50 настай Япон эмэгтэй залуусыг өөртөө дурлуулж, их хэмжээний мөнгө олжээ. Гэвч түүний маш том нууц ил болж залуусыг шоконд оруулсан байна

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-18 22:01:39

Онлайн платформ Твиттер сүлжээнд Азусагакуюуки нэрээр олонд танигдсан үзэсгэлэнт охин бий. 

Тэрээр өөрийн хуудсандаа 16 мянга гаруй дагагчтай бөгөөд моторт дугуй сонирхдог цөөхөн эмэгтэйчүүдийн нэг гэдгээрээ Япончууд дунд алдарших болсон байна.

Охин хөөрхөн зургуудаа олон нийтэд хуваалцахын хажуугаар ямарваа нэг байдлаар үргэлж мотоцикль оруулан зургуудаа авдаг гэнэ. 

Залуус мянга мянгаараа түүний фэн болцгоож байсан тул “байкер охин” маань боломжийг ашиглахаар шийджээ. 

Охин шинэ сэлбэг, нэмэлт тоноглолууд авах мөнгө хэрэгтэй байгаагаа хэлэхэд фэн залуус нь тэр даруй их хэмжээний мөнгө хандивлаж эхэлсэн байна. 

Гэвч түүний нэгэн том нууц фэнүүдийг нь цочролд оруулжээ. 

Та энэ уг хүнийг хараад 20 нас гарантай, царайлаг бүсгүй гэж харж байгаа байх. 

Гэхдээ тэр 50 настай, бүр эрэгтэй хүн гээд боддоо.


Онлайн ертөнцөөс харсан бүхэндээ бүрэн итгэх нь эрсдэл дагуулдгийн бодит жишээ Гэвч телевизийн нэвтрүүлэг энэ явдлын бодит түүхийг илчилж, зураг дээрх үзэсгэлэнт охин үнэн хэрэг дээрээ 50 настай эрэгтэй байсан гэдгийг задалсан байна. 

Тэрээр зураг дарахдаа Faceapp гэх гар утасны аппликейшн ашигладаг байжээ.

Холбоотой мэдээ