Эдгээр ордны хүмүүс хоорондоо төгс зохицож сайхан хосууд болдог.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-19 16:57:51

Хонины орд

Хонины ордныхон бол эрч хүчтэй хүчирхэг хүмүүс. Энэ ордныхон хүссэн зүйлээ авахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Тэд шийдэмгий, эрсдэл хүлээхээс айдаггүй хүнтэй амьдралаа өнгөрөөхийг хүсдэг. Хонины ордныхон Арслан, Нум, Ихэр болон Хумхын ордны хүмүүстэй төгс зохицно.


Үхрийн орд

Үхрийн ордныхон өөртөө итгэлтэй, мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэд ямар ч буруу зүйл болсон хариуцлагийг өөр дээрээ авдаг. Энэ ордныхон романтик харилцаанд дуртай. Үхрийн ордтой төгс тохирох ордууд гэвэл Хилэнц, Матар, Охин, Загасны ордныхон юм


Ихрийн орд

Энэ ордны хүмүүс уужуу тайван сэтгэлтэй. Ихрийн ордныхон маш сэрэглэн цовоо сэргэг хүмүүс тэдэнтэй байхад уйдна гэж байхгүй. Энэ ордныхонд яг өөр шиг нь хүн илүү тохирно. Ихрийн ордныхон Нум, Арслан, Жинлүүр, Хонь болон Хумхын ордны хүнтэй учирвал сайхан хос болно.


Мэлхийн орд

Энэ ордны хүмүүс их хаагдмал тэд бусадтай мэдрэмжээ хуваалцдаггүй. Тэд цаг хугацаа л бүхнийг харуулна гэж боддог нэг үгээр хэлвэл тэд хүмүүст хэр баргийн итгээд байдаггүй. Хэрвээ мэлхийн ордны хүн танд итгэсэн бол итгэлийг нь хэзээ ч битгий алдаарай тэд амьдралын үнэнч хань байх болно. Тэд ухаалаг, сониуч өөр хавьдаа хайр халамж өгдөг хүнийг илүүд хүсдэг. Мэлхийн ордтой төгс зохицох ордууд бол Хилэнц, Үхэр, Загас, Охин юм.


Арслангийн орд

Энэ ордныхон бол маш халуун, өөдрөг сэтгэлтэй хүмүүс. Энэ ордныхон тайван, ухаантай бас адал явдалд дуртай хүмүүст татагддаг. Арслангийн ордны хүнтэй цуг байхад уйдна гэж үгүй тэдэнд Ихэр, Жинлүүр, Нум болон Хонины ордны хүмүүс сайхан тохирно.


Охины орд

Охины ордныхон бол саруул ухаан, өөдрөг үзэл бодолтой хүмүүс. Тэд аливаа зүйлд маш болгоомжтой ханддаг. Тэд тэнэг, хэнэггүй хүн хэнэггүй хүмүүст дургүй тийм уяраас тэдэнд ухаалаг, тэвчээртэй хүн л тохирно тэд Мэлхий, Матар, Хилэнц болон Үхрийн ордны хүнтэй сайхан хосууд болж чадна.


Жинлүүрийн орд

Энэ ордныхон бол сайхан сэтгэлтэй, эелдэг, эмзэг бас гоо сайхныг үнэлдэг хүмүүс. Жинлүүрийн ордныхон сайхан, ухаалаг, ер бусын хүнтэй учрахыг хүсдэг – ийм л хүн түүнийг аз жаргалтай болгож чадна.Жинлүүрийн ордныхонтой төгс зохицох ордууд Ихэр, Хумх, Нум, Арслан.


Хилэнцын орд

Энэ ордод төрсөн хүмүүс зоригтой, сэтгэлийн хаттай хүмүүс байдаг. Тэдний эр зоригийг хурцлах хүнтэй ханилбал зохино.Ямар нэгэн зүйлд анхаарал хүчээ чиглүүлсэн бол замаас нь гаргаж чадахгүй. Хилэнцын ордныхон Загас, Охин, Матар болон Мэлхий ордтой төгс тохирно.


Нумын орд

Нумын ордныхон эрх чөлөө, бие даасан хараат бус байдлыг хүсдэг. Тэд эрх чөлөөг маш их эрхэмэлдэг учир тэрийг нь ойлгох хүн л тэдэнд сайхан тохирно. Тохирох ордууд Арслан, Хумх, Хонь, Жинлүүрийнхэнтэй тохирно.


Матрын орд

Энэ ордныхон бол амбиц ихтэй хуучинсаг үзэлтэй хүмүүс. Биеэ барих чадвартай, хариуцлагатай, ажлыг жинхэнэ утгаар нь хийж гүйцэтгэж чаддаг маш шийдэмгий хүмүүс. Тэдэнд ухаалаг, өөрийн хүчирхэг хүмүүс таалагддаг.Матрын ордныхонд Загас, Үхэр, Охин болон Хилэнцын ордны хүмүүс тохирно.


Хумхын орд

Энэ ордныхон маш наргианч хүмүүс байдаг. Тэдэнд ухаалаг, тоглоом шоглоом ойлгодог хүн л тохирно.Хумхын ордныхонд Жинлүүр, Хонь, Ихэр болон Нумын ордны хүмүүс тохирно.


Загасны орд

Энэ ордныхон маш эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй. Өөрсдийгөө хурцлах ханийг эрэлхийлнэ. Загасны ордныхонд хайр, халамж, урлагийг үнэлж чаддаг хүмүүс таадагддаг. тэдэнд Мэлхий, Хилэнц, Матар, Үхрийн ордны хүмүүс тохирно.


Холбоотой мэдээ