Хятадад нүүрлээд буй үерийн гамшигт амиа алдсан хүний тоо 33 хүрчээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-07-23 15:30:48


Хятадын төв хэсгийн Хэнань мужид нүүрлээд буй үерийн гамшигт амиа алдсан хүний тоо 33 хүрсэн байна.

Өчигдөр Хэнань муж болон түүний нийслэл Зэньжоу хотод үерийн дараах сэргээн босголтын ажил эхэлжээ.

Өнгөрсөн өдрүүдэд орсон ер бусын их устай аадар борооны улмаас Зэньжоу хотын гудамж талбай, метроны хонгилууд үерт автаж, эрчим хүчний хангамж тасалдсан юм.

Үерийн гамшиг нийт гурван сая хүний амьдралд нөлөөлж, 200,000 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.

Нийт найман хүн сураггүй болсон байна.

Метроны хонгил усаар дүүрснээс 12 хүн амиа алдаж, 1,000 орчим хүн газар дор түгжигджээ.

Хэнань мужийн Луояань хотын аварга том Ихэтан далангийн 20 метр орчим хэсэг сэтэрснээс далан бүхэлдээ нурах аюул нүүрлэсэн юм.

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн анги нэгтгэлүүд уг далангийн сэтэрсэн хэсгийг бөглөхөөр шаргуу ажиллаж байна.

Хэнань нь Бээжин, Шанхай хотуудын дунд байрладаг 94 сая хүн амтай муж юм.

Түүний нийслэл Зэньжоу хот нь 12 сая оршин суугчтай.

Хэнаний дундуур урсдаг Шар мөрөн хур бороо ихтэй жилүүдэд савнаасаа халин үерлэдгээрээ алдартай.


Эх сурвалж: The Guardian



Холбоотой мэдээ