57 настай Николас Кэйж 26 настай эхнэртэйгээ ингэж танилцжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-07-25 00:24:49

Жүжигчин Николас Кэйж өөрийн эхнэр Рико Шибитатай гайхалтай амьдрал зохиож чадна гэдэгтээ итгэлтэй болсон шалтгаанаа тайлбарлахдаа эхнэр нь нисдэг хэрэм зэрэг хачирхалтай амьтдад дуртай гэдгээр нь мэдэж дүгнэсэн гэнэ.


“Бид Япон улсад танилцсан.

Анх уулзахад л түүнийг гайхалтай бүсгүй гэдгийг нь мэдэрсэн. 

Бидэнд нэгэн ижил төстэй зүйл байлаа” гэж Кэйж өөрийн шинэ киноныхоо талаар ярилцах үеэрээ ярьжээ.


“Тэр яг л над шиг амьтдад хайртай. 

Би түүнээс чи ямар амьтанд дуртай вэ гэж асуухад нисдэг хэрмэнд дуртай хэмээн хариулсан юм. 

Би тэр үед хос нисдэг хэрэмтэй байсан учир шууд л бид хамт байж болох юм байна гэж дүгнэсэн” хэмээн тэр ярьсан байна.


Кэйжийн төлөөлөгчийн хэлсэнээр Кэйж болон Шибита нар энэ оны эхээр даруухан хурим хийсэн гэнэ. 

“Лас Вегас дахь Винн зочид буудалд цомхон, жижиг хэмээн хурим болсон” хэмээн төлөөлөгч нь хэлэв. 

Кэйжийн тоглосон “Гахай” хэмээх киноны нээлтэн дээр анх удаа олон нийтэд эхнэрээ харуулж байгаа нь энэ аж.


“Би түүнтэйгээ хамт зураг авахуулж байгаадаа сэтгэл хөдөлж байна” гэж Кэйж хэлэв.

Шибита нь Кэйжийн 5 дахь эхнэр бөгөөд “Үндэсний Баялаг” киноны од маань өмнө нь жүжигчин Патрисиа Аркуэттэтэй 1995-2001 оны хооронд, дараа нь Елвис Преслигийн охин Лиза Мэри Преслитэй 2002-2004 онд амьдарч байсан билээ.

Энэ оны эхээр Кэйж нэгэн радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярихдаа цар тахлын улмаас Шибитатай видео дуудлагаар сүй тавьсан гэсэн байна. 

“Тэр Нью-Йоркоо явж Японы Киото руу буцаж, би Невада руу буцсанаар бид 6 сар уулзаагүй байсан” хэмээн тэр ярьсан байна.


“Бид хамт байхдаа үнэхээр аз жаргалтай байж хамт байсан цаг хугацаа маань үргэлж гайхалтай байдаг. 

Ингээд би эцэст нь түүнд хандаж Чамтай гэрэлмээр байна гэж хэлсэн” гэжээ.


Ингээд Кэйж Шибита руу очир алмаазан сүйн бөгж илгээсэн байна. 

Энэ долоо хоногийн эхээр Николас Кэйж маань Амазон ТВ-ийн нэгэн драманд алдарт зоо паркын сургагч Жой Эгзотикийн дүрийг бүтээхээр болсон гэдгээ дуулгасан билээ.


Холбоотой мэдээ