Ядуу эмэгтэйг шоолж инээсэн Youtube од уучлал гуйлаа

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-27 09:00:41

Өдгөө 34 настай Их Британийн Youtuber, бизнес эрхлэгч Патрисиа Брайт өөрөөс нь хоол хүссэн эмэгтэйг шоолж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсныхаа дараа ихээр шүүмжлүүлсэн байна. 

Улмаар тэрбээр хийсэн үйлдэлдээ уучлал хүсчээ. 

Түүний  амьдралын хэв маяг, хувцаслалтын талаар ихэвчлэн өгүүлдэг Youtube сувгийг 3 сая хүн, инстраграм хаягийг нь 1.2 сая хүн дагадаг.

Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт өөрт нь мөнгө өгөлгүй зүгээр л хоол авч өгөхийг хүссэн нэгэн эмэгтэйг залилан мэхлэгч гэж үзэж байгаагаа инстаграм хуудаснаа илэрхийлж хэд хэдэн бичлэг оруулсан юм.

Мөн бичлэг хийж байх үеэрээ өөрийн найз Youtuber Жейд Пийрсийн хамтаар инээдээ барьж чадахгүй хөхрөлдөж байв.

Тодруулбал,  Брайт болон Пийрс нарыг "Bougie" хүнсний дэлгүүрээр явж байхад нь нэгэн эмэгтэй ирж таван дүүгээ хооллох хэрэгтэй байгаа тул “rotisserie” тахиа болон том лазанья авч өгөхийг хүссэн байжээ. Брайт “Би түүнд хоол авч өгөхийг үнэхээр хүссэн. Гэтэл дээр нь түүний таван дүүг хооллоно гэдэг үнэхээр санаанд багтахгүй байна” гэсэн бол найз Пийрс нь “Эмэгтэй тун өрөвдөнгүй царайлж байсан нь түүнийг туршлагатай болохыг харуулж байна” гэсэн байв.

Энэхүү бичлэг тавигдсанаас 24 цагийн дотор тэдний сториг эрс буруушаасан сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч, Брайтийн талаарх хэлэлцүүлэг тренд болсон байна.

Тухайлбал, зохиолч, сэтгүүлч Жейсон Окунайде твиттер хуудаснаа “Ядуу эмэгтэй тэрнийг залилахыг оролдож, бүсгүй ихэд инээжээ. Хөгийн юм!” гэж жиргэсэн байв.

Ийнхүү өөрт нь чиглэсэн таагүй хандлагыг зөөлрүүлэх үүднээс Брайт өнгөрсөн Бямба гаригт уг бичлэгийг оруулсан явдалдаа уучлал гуйсан  байна.

Мөн тэрбээр тус эмэгтэйг ядарч зүдэрсэн нэгэн гэж үнэхээр үзэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд ийм дүртэй хүмүүсийг өгөөш болгож бусдын банкны картын мэдээллийг авдаг болохыг анхааруулжээ.

Тэрбээр өөрийн банкны картыг хүчингүй болгосоноо дуулгасан бөгөөд гэр оронгүй хүмүүст тусалдаг буяны байгууллагуудын талаарх мэдээллийг хуваалцаж “Тусламж хэрэгтэй байгаа тэр хүмүүст туслахад хэзээд бэлэн” гэдгээ илэрхийлжээ.


ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Холбоотой мэдээ