Токио-2020: Сайед Моллай олимпын МӨНГӨН медаль хүртлээ

Спорт
khiimori.co@gmail.com
2021-07-27 10:33:39

Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Сайед Моллай МӨНГӨН медаль хүртлээ. 

Тэрбээр алтан медалийн төлөө Риогийн олимпын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Японы Таканори Нагасэд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов.

Сайед Моллай хоёр дахь олимпоосоо мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Сайед Моллай, Таканори Нагасэ нар өмнө нь барилдаж байгаагүй бөгөөд тэд олимпын наадмын дэвжээнд таарсан нь энэ юм.

Сайед Моллай МӨНГӨН медаль хүртсэнээр Монгол Улсын баг тамирчид Токио-2020 олимпоос гурав дахь медалиа авлаа. 

Түүний мөнгөн медаль Монголын жүдогийн баг тамирчдын олимпын 11 дэх медаль болж байна.


Холбоотой мэдээ