Монголын баг, тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь

Спорт
khiimori.co@gmail.com
2021-07-28 23:52:37

Монгол Улсын баг, тамирчид Токиогийн зуны олимпийн наадмаас жүдо бөхийн төрлөөр гурав дахь медалиа хүртээд байгаа билээ. 

Тэгвэл өнөөдөр /2021.07.29/ 10.20 цагт жүдо бөхийн эрэгтэй 100 кг жинд Л.Отгонбаатар Эстоны бөх Григори Минаскинтай барилдана. 

Харин жүдогийн төрлөөр 10.40 цагт эмэгтэй 78 кг жинд О.Мөнхцэцэг Израилийн Имбар Ланиртай барилдах юм байна.

Мөн эмэгтэйчүүдийн хийн гар бууны 25 метрийн холимог багийн тамирчин Ц.Анударь, О.Гүндэгмаа нар өнөө өглөө 08.00 цагт тэмцээнээ тус тус эхлүүлнэ.

БАГ, ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

Холбоотой мэдээ