Лийр жимсийг Монголд амжилттай нутагшуулжээ

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-08-06 05:07:37


Улаанбаатарын гэр хорооллын айлууд усан хангамж, дэд бүтэц хангалтгүй байгаагаас үүдэн хашаандаа мод, өвс, хүнсний ногоо авч чадахгүй байна. 

Гэвч сүүлийн жилүүдэд зарим хүмүүс төр бүх зүйлийг зохицуулахыг хүлээхгүйгээр амьдрах нөхцөлөө сайжруулж эхэлсэн. 

Тэдний нэг хуульч Отгонцэцэг

10 жилийн өмнөөс Улаанбаатар хотын гэр хороололд лийр тарьж эхэлсэн.

Лийр жимс нь ихэвчлэн халуун болон чийглэг уур амьсгалтай бүс нутагт ургадаг.

Отгонцэцэг 70 гаруй зүйлийн мод, 10 зүйлийн жимс, бусад төрлийн хүнсний ногоо тариалдаг.

Тэрбээр лийр тарих хүсэлтэй иргэдийн мэдээллээ солилцох Facebook-ийн “Лийр тарьцгаая” онлайн группийг байгуулан олон хүнд эерэгээр нөлөөлж, зөвлөж яваа хөдөлмөрч эмэгтэй юм.

Ярилцлага: (
Л.Отгонцэцэг, өрхийн тариаланч )

Би лийр жимсэнд их дуртай.

Миний хүүхэд насандаа иддэг байсан хамгийн амттай жимснүүдийг нэг бол лийр.

Бид хүүхэд насандаа зөвхөн шинэ жилийн баяраар лийр, алим, мандарин гэх 3 жимсийг л иддэг байсан.

Бусад төрлийн жимс ховор байсан.

Лийрний гоё үнэр, шүүслэг амтны дурсамж миний хүүхэд насанд маш тод үлдсэн. 

Тийм учраас би лийр тарих юмсан гэж их боддог байлаа. 

Анх 2011 онд Орос улсаас ширхэг лийрний модыг хүнд захиж авч ирүүлсэн. 

Модоо тарьчихаад жимс гарахыг нь 5 жил хүлээсэн. 

Лийр ургах юм уу үгүй ч юм уу бүү мэд хүлээгээд л байсан. 

2016 онд анхны лийр жимс маань ургасан. 

Маш их баярлаад, энэ тухайгаа өөрийн сошиал хуудсандаа лийр жимснийхээ зургийг ”Хашаандаа тарьсан лийр жимсээ иднэ гэж зүүдэлсэнгүй явжээ” гэсэн тайлбартайгаар байршуулсан.

Гэтэл хүмүүс түүнийг маань олж хараад надад маш их урам өгсөн.

Монголд лийр ургадаг гэж үү?

Хэзээ ч монголд лийр ургасан гэж сонсоогүй юм байна гэх мэтээр гайхан, баярлаж хүлээж авсан.

Үүнээс би маш урам авч, моднуудаа илүү их арчилж, өөр олон төрлийн мод тарья гээд хичээсэн.

Лийрний 3 хан ширхэг мод тарьсан.

3 лаа амжилттай ургасан.

Энэ бол маш том амжилт.

Учир нь 5 мод тарьхад 2 ургаад 3 нь ургахгүй үлдэх нь их олон байдаг.

Яагаад гэвэл манай орны уур амьсгал эрс, тэс хуурай ширээн байдаг.

Чийглэг дулаан уур амьсгалтай оронд ургадаг жимс манай оронд ургах нь маш хэцүү.

Тийм учраас миний тарьсан 3 мод ингэж сайн ургана гэдэг бол гайхалтай зүйл.

Тиймээс би мэргэжлийн биш хэрнээ Монголд анх удаагаа лийр жимсийг ургуулсан хүн болсон.

Ярилцлага:
(Л.Отгонцэцэг, өрхийн тариаланч )

Манайх энэ газарт 65 жилийн турш амьдарч байна.

Миний аав ээж энэ газар гэр бүл болоод амьдарч эхэлсэн.

Би энд өөрөө төрж, үр хүүхдээ ч мөн энд төрүүлж өсгөсөн.

Монгол хүн бүрт улсаас 0,7 га газар өгдөг.

Би өөрт оногдсон газар дээрээ өөрийн хүслээр сайхан амьдарч байна.

Би өөрөө хуульч мэргэжилтэй боловч эрүүл мэндийн чиглэлээр компани удирдаж ажилладаг.

Эрүүл байх, зөв амьдрах чиглэлээр олон хүмүүст сургалт явуулж, зааж чиглүүлэх ажил хийдэг учраас өөрөө түүнийгээ үлгэрлэхийг хичээдэг.

Тиймээс би “аз жаргалыг бусдаас хайх биш өөрийн байгаа газраа диваажин болго” гэдэг үгийг өөртөө зарчим болгож амьдардаг.

Тэгэхээр улсаас олгосон өөрийнхөө 0,7 га газарт мод, жимсээ тариад амьдрах орчноо сайжруулах боломж хүн бүрт байгаа гэдгийг харуулахыг л хичээдэг.

Би 2008 онд анхны модоо тарьсан түүнээс хойш 13 жил болж байна.

Зарим мод нь маань 20 м болсныг сая та харсан байх.

Маш олон хүмүүс надаас лийр жимсээ хэрхэн ургуулж, арчлах талаар зөвлөгөө авдаг.

Олон мянган хүнд би нөлөөлж чадсандаа маш баяртай байдаг.

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ