Нийслэлчүүдийг айлгаад байгаад Бамбайн хоншоорт могойн тухай баримтууд

Байгаль орчин
khiimori.co@gmail.com
2021-08-11 23:45:18

Сүүлийн үед нийслэлийн газар нутагт ихээр харагдаж буй бамбайн хоншоорт могойн талаар зарим нэгэн баримтуудыг бичлээ. Хамгийн сүүлд гэхэд нэг иргэн усанд сэлж байгаад уг могойд хатгуулсанаас болж улмаар өөд болсон харамсалтай явдал болсон билээ.

Бамбайн хоншоорт могой нь Ази тивд, Орос улсаас Уралийн нуруу, Хятад хүртэл тархсан хорт могой юм. Энэ төрлийн могойн 5 дэд төрөл бүртгэгдээд байна. Бамбайн хоншоорт могойн хувьд эмэгчин нь 59 см хүртэл урт болох бөгөөд сүүлийн урт нь 68 мм байдаг. Харин эрэгчин могойн хувьд 53 см хүртэл бүртгэгдэж байжээ.

Саарал, бор, улаавтар, шардуу өнгөтэй байх ба томоохон бараан толбо, урт зураастай байх нь бий. Уг могой нь Орос улсын газар нутаг, Уралийн зүүн уулс, Сибирь, Иран, Монгол зэрэг улсуудад байхаас гадна Хятадын хойд болон төв хэсгээр бий. Үүнээс гадна Япон улсын Рюкү арал дээр байдаг аж.

Энэ зүйл могойн нурууны хайрс 23, хэвлийн хайрс 143-187, төгсгөлийн сүвийн бамбай хайрс 1, сүүлний доторх бамбай хайрс 31-56 хос, дээд уруулын бамбай хайрс 31-56 хос, дээд уруулын бамбай хайрс 7-8 байна. Биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай.

Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг. Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо. Нүд хамрын бүвийн хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад марын 4 сүвтэй мэт байдгаараа бусад үйл могойноос хялбар ялгагдана.

Монгол орны Ховд, Архангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар элбэг тархацтай хортой могой. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна. Загалмайт могойн овогт багтах бөгөөд их биеийн урт 70 сантиметр, сүүл нь 8-14 сантиметр.

Нуруу, сүүлний дагуу хөндлөн бараан толботой. Нүд хамар хоёрын завсар хамрын сүвнээс арай том хэмжээний дахиад хоёр хонхор нүхтэй. Тийм учраас хамгийн олон хамартай хэмээгддэг. Энэ хоёр илүү “хамар” нь шөнө идэш тэжээлээ олоход мэдрэх эрхтний үүргийг гүйцэтгэдэг байна. Могойн дотроос хамгийн хортой могой юм. Энэ могойны хор нь анагаах ухаанд хэрэглэгддэг бөгөөд нэг могойноос 0.0098-0.0927 грамм хор авах боломжтой.

Нэг удаа хор авснаас хойш 20-23 хоногийн дараа дахин хор авах боломжтой тул хамгийн их хэмжээний хор өгдөг могой ажээ. Түүний 0.00013 грамм хэмжээний хоронд хордсон харх 2-7 хоногийн дараа, жижиг шувууд 2-3 минутын дараа, гүрвэл тэр дороо үхдэг байна. Түүний хорны найрлага бүхий эмийг цус алдалтыг зогсоох, татаж унах өвчин, үе мөчний өвчин, цээжний үрэвсэл, хорт хавдар зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. Бамбай хоншоорт могой өндөг бус 8 орчим амьд зулзага төрүүлдгээрээ онцлог.

Энэ жил могой айлын гэр, байшинд үүрээ зассан дуудлага нэлээдгүй иржээ. Хоргүй буюу рашааны могой тав, хортой бамбай хоншоорт могой хоёр удаа орж иржээ. Тэднээс сонирхолтой тохиолдол нь машины мотор руу орчихсон рашааны могойны дуудлага. Тухайн иргэний машинаас могойг салгах гэж 3-4 цаг ажилласан гэнэ. Машины эзэн өдөр нь Тэрэлж явчихаад дөнгөж ирээд байжээ. Тэрэлжээс Улаанбаатар хүртэл машин дор ньтээвэрлэгдээд ирсэн байх магадлалтай гэж дүгнэсэн байна. Могойг гэмтээлгүй салгаад байгальд нь буцаан тавьжээ.

Бамбайн хоншоорт могой нь аюултай бөгөөд хүн хатгасан зүйл байхгүй гэнэ. Иргэд цаг алдалгүй дуудлага өгдөг болсон байна. Хэрэв суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн байхтай тааралдвал Нийслэлийн шуурхай удирлагын төвийн 310050, Нийслэлийн байгаль орчны газрын 323780 дугаарт хандаарай.

Хэрэв могойд хазуулвал газар дээр нь ямар арга хэмжээ авах вэ?

Хазуулсан дариудаа хорыг шахаж гаргах, сорж авах арга бий. Могойн хор зөвхөн цусанд үйлчилдэг тул амны хөндий гэмтээгүй тохиолдолд сороход яах ч үгүй. Ингээд эмнэлэгт очтолоо сахартай бүлээн ус маш сайн уугаарай. 

Хуруу, үе, мөч дээрээ хазуулчихаад юмаар боох бол хамгийн буруу үйлдэл шүү. Харин ч тэр хорыг зөвхөн тэр хэсэгт боохгүй тараах нь зөв. Ингэж байж хорны үйлчлэл саармагжина. Эс бөгөөс хазуулсан гар, хуруугаа тайруулахаас өөр аргагүйд хүрдэг байна.

5. Мануул, үен, өмхий хүрнэ зэрэг халдвар тээх магадлалтай амьтдаас сэрэмжлээрэй;

Өмхий хүрнэ зуслангийн байшингийн суурь, гэрийн шалны дор байрлан, үүрлэх нь ихэвчлэн 7-8 дугаар саруудад тохиолдож байна. Энэ амьтан хүчтэй өмхий үнэртэй шингэн ялгаруулдаг төдийгүй элдэв төрлийн шимэгч бүүрэг, галзуу болон тарваган тахал зэрэг өвчний халдвар тээдэг.

Ер нь хотжилтын нөлөөгөөр тухайн амьтдын амьдрах орчин жилээс жилд хумигдаж, тэжээлийн хомсдол гэх мэт олон шалтгаанаар суурьшлын бүсэд орж ирэх, үүрээ засах явдал ихсэж байна. Эдгээрээс тухайн зүйл амьтны тоо толгой цөөрөх, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахаас гадна хотын иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсэх аюултай. Иймд зориулалтын барих, хамгаалах багаж хэрэгсэлгүйгээр оролдох, барих, алахыг хориглоно. 

6. Иргэн та гэмтэж бэртсэн зэрлэг амьтны талаарх мэдээллийг Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдэгдээрэй;

Та бэртэж гэмтсэн зэрлэг амьтантай тааралдвал тэд жижиг том гэлтгүй өөрийгөө хамгаалах биологийн онцлогтой гэдгийг санаарай. Та энэ талаарх дуудлага мэдээллийг өгсөнөөр амьтны амь аврах устаж, ховордож буй биологийн төрөл зүйлийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулах болно. Таны дуудлагын дагуу холбогдох мэргэжилтнүүд, амьтны эмч тухайн амьтанд анхны тусламж үзүүлж, байгальд нь буцаан нутагшуулах болно. 

Холбоотой мэдээ