Чихээ ухах нь маш аюултай.

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-08-25 20:42:51

Чих нь хүний биед хамгийн хэрэгтэй төдийгүй чухал үүргийг гүйцэтгэдэг эрхтэн билээ. Харин бид анхаарал болгоомжгүй байдлаасаа болж чихээ гэмтээж, сонсголын системийн үйл ажиллагааг доголдолд оруулах нь бий. Чихээ ухаж, цэвэрлэж байна гэх нэрийдлээр бүр гэмтээж орхидог бөгөөд та бүхэндээ чихээ ухахгүй байх шалтгаануудыг дуулгая.

Хөвөнтэй мод, чих ухагч нь чихний хулхийг ухаж авах биш харин ч цааш түлхэж, чихний сувагт тулгадаг байна.


Ингэж явсаар чихний хэнгэрэгний хальсыг гэмтээх боломжтой.

Энэ нь сонсголд сөргөөр нөлөөлж, дүлийрэхэд хүргэдэг байна.


Үнэн хэрэгтээ хулхи нь чихэнд эерэг нөлөө үзүүлдэг, байх ёстой зүйл юм.


Хулхи нь чихний суваг, хэнгэрэгт гадны биет нэвтрэхээс хамгаалж байдаг.


Мөн чихэнд орж ирсэн шавж, хорхой зэргээс хэнгэргийг ямагт хамгаалдаг аж.


Үүнээс гадна мөөгөнцрөөс ч мөн давхар хамгаалдаг.


Чихний хулхи нь цаг ямагт таны чихний сувгийг чийгшүүлж, эмчилдэг.


Хамгийн зөв арга бол чихээ ухахгүй байх юм. Чихэндээ бүү хүр!

Хэрэв чихэнд тань ямар нэгэн асуудал үүсвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Бонус: Сармисны ид шид

Сармис нь найрлагандаа нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Эртнээс чихний халдвар болон янз бүрийн бусад халдварын эмчилгээнд өргөнөөр хэрэглэж байжээ. Жижигхэн сармисанд утас сүвлээд хэсэг байлгасны дараа буцаж гаргаарай.


Холбоотой мэдээ