Mонгол залуусын яг энэ нийтлэг алдаанаас болж дахин нэг залуу найдваргүй боллоо. Маш харамсалтай.

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-08-28 10:16:12

Нэгэн залуу өчигдөр нь aрхи уужээ. Маргааш өглөө нь тагтуритан идээд гэнэт цyсаар бөөлжөөд,эмнэлэгт  хүргэгджээ. Эмнэлэгийн зүгээс бүх шинжилгээ үзлэгийг хийж үзэхэд ходоод нь цоорч найдваргүй болсон байна.

Энэ Монголын нийтлэг дүр төрх бололтой. Монголд ходоод нь евддөггүй хүн ховор байх, дийлэнх хувь нь л ходоодны шарх болон түүнтэй холбоотой өвчин олсон. Хар нялхаасаа өвчин олох сууриа тавьдаг.

Аав ээж нь амандаа хийж үмхэж үмхэж бантан өгөх нэрийдлээр хамаг микрофоо өгнө, дараа нь чихэр чипс гэх мэт битүү амтлагчаар хооллож хүнсний будагтай ундаа ууна. Тэгээд сургуульд орноо, өглөөний цай уухгүй өлөн гараад л гүйнэ, тэгж тэгж айхтар өлссөн хүн орж ирээд гэнэт их иднэ.

За оюутан болно, бас л адилхан. Газтай ундаа ууж юу билээ тэр, транс тосонд хайрсан пирошки иднэ. Ус ууна гэж байхгүй дэлгүүрээс амтгүй ус худалдаж авахаас Кола авахыг илүүд үзнэ. Ажил дээр гарна бас л хэвээрээ.

Цуйванд нүдээ ухаж өгөхөөс наагуур дуртай, бүр эрчүүд нь эхнэрээ цуйван сайхан сэгсэрдэг байхыг шаардах.

Тэгээд болоогүй энэ явцад цагаан сар тэргүүтэй түм жуман баяр тэмдэглэнэ. Сархад гэх идээг сав дүүрэн майонезтай саладтай, жигнүүр дүүрэн буузтай хамт хүртэнэ.

Харин маргааш нь Нонгшим-даж шараа тайлна. Ходоод чимээгүй мэгшсээр л… Харин нэг л өдөр тэр тэсэрч танд тэсэхийн аргагүй евдөлт өгнө.Ийнхүү шинж тэмдэг илэрч эхний мөрөн дээр очно. Нэг ийм циклтэй.

Ажил төрөл, амжилттай ажиллаж явахад резинэн бөмбөг шиг ойгоол ирнэ. Эрүүл мэнд чинь шилэн бөмбөг, хагараад ахиж хэзээ ч бүтэн болохгүй. Чи бүтэн болгох гээд нөгөө биеэ гаргуунд нь гарган байж ажиллаж хөдөлмөрлөсөн хэдэн юмаа бариал гүйсэн ч мөнгөөр эрүүл мэндийг босгохгүй!!!

Өчигдөрхөн бас ходоодны шархтай 12 настай охин хүргэгдэж ирээд маш их цус алдсан байна. Азаар ходоодыг нь дурдандаж үзээд цус алдалтыг зогсоож амийг нь аварсан байна. Гол шалтгаан нь бас нөгөө хийжүүлсэн ундаа ихээр хэрэглэсэн учир.

Эмч нарын хамгийн ихээр анхааруулж буй зүйл бол бэлэн гоймонг хийжүүлсэн ундаатай хольж хэрэглэснээр түргэн хугацаанд онцгой аюултай шарх үүсгэдэгээрээ алдартай. Та л өөрийгөө болон гэр бүлээ энэ зүйлээс холдуулж байж аюулаас холдож чадна шүү. Яг өнөөдрөөс зөв хоолло, өөрчлөгд.


Холбоотой мэдээ