Өглөө өлөн дээрээ багахан алимны цуу, зөгийн балыг холиод уувал юу болох бол?

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-09-04 15:02:07

Сүүлийн үед хүмүүс алимны цууны ач тусыг бага багаар мэддэг болоод байгаа нь сайшаалтай. 

Монголчуудын амьдралд орж ирээд багагүй хугацааг үдээд буй алимны цуу нь өөртөө гайхалтай ид шидийг агуулж байдаг. 

Тэгвэл үүнийг зөгийн балтай хольж хэрэглэснээр та байгалийн хамгийн хүчтэй нэгдлийг өөртөө хуримтлууллаа гэж ойлгож болох юм.

Алимны цуу, зөгийн балыг хольж хэрэглэснээр:

1. Ерөнхий эрүүл мэндийг хамгаална

2. Үе мөчний өвчнийг анагаана

3. Хоол боловсруулах системийг сайжруулна

4. Жин хасахад тусална

5. Хоолойн өвчлөлийг эмчилнэ

6. Эрч хүчийг нэмэгдүүлнэ

7. Арьсыг цэвэрлэж, чийгшүүлнэ

8. Амны эвгүй үнэрийг дарна

9. Үрэвслийг бууруулна

Хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

1. Зөгийн бал – 1 амны халбага

2. Алимны цуу – 1 амны халбага

3. Халуун ус – 1 стакан

Бэлтгэх арга:

Бүх орцоо хольж хутгахад л хангалттай. 

Та өглөө бүр ямар нэгэн зүйл идэж, уухаас үүнийг уух хэрэгтэй. 

Өглөөний цайнаас нэг цаг хагасын өмнө уугаарай. 

Ингэснээр та дээр дурдсан гайхалтай нөлөөг нь биеэр мэдэрч, өвчин зовлон, өтлөх шаналалаас хол байх юм.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье


Холбоотой мэдээ