Дуучин Нара: Май түхүү, зөгийн бал нэртэй шингэн чихэр худалддаг та нар ич, өөрсдөө цэвэр өрсөлд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-09-10 14:40:12

Хэнээс ч айлгүй дуу хоолойгоо хүргэдэг дуучин бол Нара. Хэлэе гэснээ хэлчихдэг шүүмжлэе гэснээ хэнээс ч айлгүй шүүмжилчихдэг зориг зөвхөн түүнээс л гарна.

Өөрийн цахим хуудсандаа тун идэвхтэй байдаг тэрээр тун бухимдангуй пост оруулах нь тэр.

Тэрээр ” Хаха яасан яасан гэнээ. Нара биднийг зөгийн баландаа сахарын сироп хутгадаг, фруктоз глюкоз нэмдэг гэж доромжиллоо гээд энд тэнд хэдэн нөхдүүд эгдүүцээд үхчих гээд бантсандаа балайраад, Монголын нийт зөгийчдөөс уучлал гуй эс бол Зөгийчдийн Нийгэмлэгээр арга хэмжээ авхуулна энэ гээд яваа гэнэ үү. 

Ёстой МAЙ түхүү,


Тэр нийгэмлэгтэйгээ юутайгаа бүгдээрээ хөтлөлцөөд ир тэр хэл ам хийгээд чацга савируулаад байгсад. 

Би хэлээд өгье, хэдэн онд ямар боомтоор хэдэн тонн сахарын сироп оруулж ирж ямар компанид хэдээр шахсаныг чинь. 

Та нар ичихгүй бол за яршигдаа гэж олон жил ам хамхисан та нарын булхайг цутгаад асгаад өгье л дөө. 

Дээрээс нь лайваар зарим нэг хульхины юм хийдэг гэж тодотгож хэлсэний дээр бүгд надаас бусад нь тийм гэж хэлсэн хүн байхгүй шүү, тэр лайваа дахиад ухраагаад үз. 

Энэ үгэнд хэн эгдүүцнэ тэр л жинхэнэ хольж хутгадаг нь байгаа.


Бусдаар цэвэр авсан юмаа цэврээр нь зардаг нь “Үнэншдээ” гээд толгой дохиод сууж байгаа. 

Та нар зөв өрсөлд, шударга өрсөлд. Чанар стандарт, хөгжил дэвшил, шинэчлэл соёлоороо өрсөлд. 

Варений шилнээс хэтрэхгүй байж бачуурч үхэж яанам. 

Энэ цаг үе чинь зөвхөн бал эсвэл доторх бүтээгдэхүүнээс гадна идэж хэрэглэж байгаа зүйлээсээ сэтгэл мэдрэмж, гоо сайхан, сэтгэлийн таашаал авах нь чухал болсон эрин цаг за юу.


Яс юман дээр надад бараг талархах учиртай. 

Зөгийн аж ахуй эрхлэж зөгийн бал гаргах гээч ямар хүнд хүчир ажил байдгийг олон нийтэд таниулж байгалийн тансаг зөгийн балыг өртөг зардал чирэгдэлд нь нийцүүлж үнэлж худалдаж авдаг худалдан авагчид нэмэгдэх болсонд үхчих гээд бгаа зарим нэг нь ч бас жаахан илүү хөдөлмөр хөлс гаргаад үнэ цэнэтэй эцсийн бүтээгдэхүүн хүргээд энэ хүүхнээс дутахгүй нэрийн бүтээгдэхүүн гаргая гэж бодохын оронд өнөөх л өлөн зангаараа хүн буулгаж авах гэгсэд,


ханннн ёстой дахиад МAЙ за.

Олон жил хэрэглэгчдийг хуурч зөгийн бал нэрийн дор сироп зардаг компаниуд түүний хажуу хавсаргаар зөгийчин гэж цээжээ дэлдээд сироп хутгасан баланцраа зарж байсан хэдийгээ та нар ч дотроо мэддэг биздээ.

Ичихгүй бол Алтанбулагийн боомтоор хэдий хэмжээний фруктоз глюкоз сахарын сироп орж ирж хаана ямар зориулалтаар ашиглаж хэрэглэдгийг шалгахад л бидний бүгд цэвэр ариухан амьтад биш нь илт болно түхү.


Тамын тогооны үлгэрийг алтан жишигүүд. 

Зөгийн балны хэрэгцээ асар их зах зээл хангалттай байхад дотоодын зах зээлээ ч бүрэн хангаж дийлэхгүй байдалтай хэвтэж анх удаа ганц тонн авсан хүнд зах зээлээ алдаад байгаа бол ёстой ХОХИНО биздээ. 

Нийлээд зөв хөгжье гэхийн оронд гэсэн чинь чамтай нийлвэл улам дампуурна гэнэ.


Хаха надад та нартай нийлээд байх шаардлага байхгүй түхү санаж ав. Зөгийчдийн тэр дундаа Сэлэнгэ шаамарт зөгийн салбарт хамгийн шударга бус тэмцэл өрнөдөг гэж та нар өөрсдөө ярьдаг шүү. 

Нэгнийхээ зөгийг хулгайлна, эх зөгийг нь хулгайлна. 

Шинээр хэн нэгэн зөгийн аж ахуй эрхлэх гэхэд нь олноороо очиж талбайд нь зөгийгөө тавьж шахаж хөөж гаргана.


Хүний нүднээс ч далдуур чанар стандарт хангаж, хүний балчир үрс амандаа шууд хийх юм гэж хичээнгүйлэн зөгийн балаа гаргадаг хүмүүст бол энэ пост эртээрийн лайвын үг бол түй ч хамаагүй. 

Харин аль л хольж хутгагсад үнэнийг нь илчиллээ гэж хашгичаад байгаа гэж ойлгож байгаа шүү.

Бусдаар үнэн ариун урдахаа хийдэг хүн бол тийм нөхөд бгаа бгаа гээд л урдахаа хийгээд байж бгаа нь лавтай.


2017 онд тэр нийгэмлэгийн чинь ажилд туслаад явж байхдаа зөгийчид гэж дотроо хэцүүхэн л хүмүүс байдаг юм байна даа, за за жинхэнэ цэвэр балыг өөрөө л хийж гаргахгүйн бол хүнээс итгэж авалтгүйм байна гэж энэ аж ахуй руу орж байсан түүхтэй юм.


Яг үнэндээ хэн ч над шиг 200 саяын өpтэй түрээсийн байраар амьдарч байж юу ч болоогүй юм шиг чимээгүй инээгээд амьдарч чадахгүй


Урлагийн салбараас бичил бизнес, нийгмийн салбар луу урвасан хүн бол дуучин Нара. 

Аралын эх оронд дуучин мэргэжил эзэмшсэн тэрээр албан ёсны “The Start Nara” нэртэй ганц цомогтой. 

Гэвч түүний хувийн амьдрал ихээхэн ээдрээтэй билээ.


Тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдaнгуй зүйл постлов. 

Тэрээр ” Хүү бид 2 ч хөөрхөн л амьдраад бгаа даa. Хүмүүс намайг хэрүүлч уруулч заргач хэл амтай есөн шидээр хэлж ярьж л байдаг. 

Гэвч үнэндээ тэгж яригсдийн хэн нь ч над шиг сэтгэлийн хаттай байж, 200н саяын өрийг чин шударга хөдөлмөрөөрөө дундруулж юу ч болоогүй юм шиг инээж 5н жил чимээгүйхэн таргалаад сууж чадахгүй нь үнэн.


Ийм их хэмжээний өр зээлд унасан эм бүү хэл эр нь ч над шиг инээгээд даваад гарнаа гэж ханцуй шамлан юм юм хийж алдаж онодог нь ховор болсон цаг. 

Би бол гал дундуур яваа эмэгтэй, би өөрийгөө тэгж тодорхойлмоор байдаг. Учир нь итгэж найдсан мөрөөдсөн зорьсон зүтгэсэн бүхэн унасан ч өөрийгөө хичээхээс гадна бусдыг ч бас хичээж хажуу хавиргадаа тусламжын гараа сунгагчид ховордсон цагт би аль чадахаараа өөртөө ч өрөөл бусдад ч туслан амьдарч байгаа өөрөөрөө бахархдаг.


Гэхдээ үүнээс цааш би хэтэрхий гэнэн цайлган байж бусдыг өөр шигээ бодож найз гэж наалдсан бүхэнд юу байгаагаа зориулахгүй байхаар шийдсэн. 

Ингэж л хүнийг хүмүүс л эвддэг. 1 хүнд биш нийгэмдээ тустай үйлсэд л өөрийгөө зориулна. 

Би их олон зүйлд ( таргалалт, өр, бизнесийн дампуурал, зарим нэг хуурамч нөхөрлөл гэх мэт) ялагдаж байгаа юм шиг харагдаж байгаа ч үнэндээ бол би амьдралыг ялж байгаа эмэгтэй” хэмээн нийтэлжээ.




Ажилласаг, дайчин, зорилготой Дуучин Нарад ажлын өндөр амжилт, аз жаргал хүсье

Холбоотой мэдээ