Х.Нямбаатар: Ч.Лодойсамбуу өөрөө хүсвэл Боксын холбооны Ерөнхийлөгч болгоход бэлэн байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-13 06:58:04

Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Э.Цэндбаатарын талаар тайлбар хийжээ. 

Х.Нямбаатар: 

- Есдүгээр сарын 5-нд Монголын боксын холбооны Бага хурал болсон. Эл хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Хурал 18.00 цагт дуусан, дараа нь “Элит” төв дээр 130 хүн хоол идээд тарсан. Тухайн үед Э.Цэндбаатараас өөр яг одоо бокс тоглож, өрсөлдөж буй тамирчин байгаагүй. Бусад нь зодог тайлсан, тамирчин бус хүмүүс байсан.  Гэтэл шөнийн 02.30 минутийн орчимд Цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход тэнд нэлээд хэдэн хүн цаг хэтрүүлэн архи дарс уусан, хоорондоо зодолдсон байсан. 

МБХ-ны Удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатарт удаа дараа сануулж, анхааруулга өгч байсан байна лээ. “Найрамдал”-д хийж байсан шигшээ багийн цугларалтыг шөнө хаяад явсан, коронавирусийн дэглэм зөрчсөн, өнгөрсөн жил сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хэрэглэж, нүцгэлсэн. Өмнө нь бэлтгэлээс оргож яваад бусдад зодуулж байсан. Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассан шийдвэр зөв гэдэгт би одоо ч итгэлтэй байна.

Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг нэг сэтгүүлч тайлбарлаад, өөрийнхөөрөө илэрхийлээд байвал холбоо гэж байх шаардлагагүй. Өөрийнхөө комментоор хэнийг тэмцээнд явуулах эсэхийг шийдэхгүй. Ч.Лодойсамбууд хандаж хэлэхэд, тэгж их боксын спортод санаа тавьж, сэтгэл нь зовоод байвал Боксын холбооны Ерөнхийлөгч болох хүсэлтээ гаргах ёстой. Ч.Лодойсамбуу өөрөө хүсвэл түүнийг Боксын холбооны Ерөнхийлөгч болгоход би бэлэн байна" гэжээ. 

Холбоотой мэдээ