Эрх баригчид эдийн засгаа сэргээх талаар юу хэлэв

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-09-14 03:00:38

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт  өчигдөр  /2021.09.13/  Төрийн ордонд зохион байгуулагдсан. Энэ үеэр төрийн гурван өндөрлөгийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:


  • Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлнэ.
  • Төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт үр дүнтэй нэгдмэл хамтын ажиллагаа харилцан ойлголцол чухал байна.
  • Стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлнэ.
  •  Экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгоно.
  • Үйлдвэрлэгч, экспортлогч улс болно.
  • Ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахиж, харилцан уялдаа холбоотой, мэдрэмжтэй, түргэн шуурхай, хариуцлагатай байх шаардлагатай. 
  • Ядуурлыг бууруулахад онцгой анхаарна.Ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болно. 
  • Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжиж хамтран ажиллана. Тэдэнд тусалж, аливаа эрсдэлээс хамгаална. 
  • Ажиллаж, амьдрах эрхзүйн таатай боломж нөхцөлөөр хангана. 
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

  • Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн шинэ загварыг  боловсруулна.
  • Covid-19 халдварын эрсдэл  шинэ боломжуудыг бий болгож байна. Эрсдэлийн сүүдэрт боломжийн гэрлүүд асч байна. Энэ нь дасан зохицож, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хамтран ажиллах, технологийн дэвшлийг ашиглах буюу хөгжлийн шинэ боломжуудыг нээж өглөө.
  • УИХ хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна.
  • Худалдаа аж үйлдвэрийн танхимын болон мэргэжлийн холбоодын тухай зэрэг 15 бизнесийн чиглэлийн хуулийг батална.
  • Төрийн хүнд сурталыг хална.
  • Төрийн албанд ёс зүй сахилга хариуцлагыг чангатгах дижитал шилжилтийг эрчимжүүлэх хуулиудын  шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ.

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ


  • Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 90-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь агшилт юм.
  • Засгийн газар солигдох бүрд өмнөхөө үгүйсгэн зогсоодог байдал өнөөдрөөр дуусаасай.
  • Цаашид төр хувийн хэвшил бодит мэдээлэлд тулгуурлан хамтран ажиллах, эргэх холбоотой байх ёстой.
  • Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулна.
  • Өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.
  • Халамжаас татгалзана. Бид бэлэн мөнгө тараагаад л байх уу эсвэл хүүхдүүдийнхээ хадгаламжид хийх үү гэдгээ бодох цаг болсон.
  • Төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх шинэчлэл хийнэ.
  • Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэл хийнэ.
  • Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулна.\
  • Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжүүлтийг шийдвэрлэнэ.
  • Төрийн албаны бүтцийг шинэчилж ажиллагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулна.
  • Бүгдээрээ гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглье.
  • Орхигдсон хөрөнгийн зах зээлийг эргэн сэргээнэ.
  • Төрийн худалдан авалтыг цахим хэлбэрт шилжүүлнэ.
  • Тендерийн хуулийг өөрчилнө.
  • Хууль батлах процессыг ил тод болгоно.
  • Эдийн засаг, худалдааны яам байгуулагдана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР:


  • 2022 онд ямархуу чиг баримжаатай явах, мянганы бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдыг татах, төсөв санхүүтэй уялдаж улс оронд хийх бүтээн байгуулалт, төр, олон нийтийн ажил явагдах учиртай.
  • Гүйцэтгэх шатанд ажиллаж байгаа хүмүүс энэ гол бодлогыг зөв ойлгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар эрэмбэлж хуваарьт оруулж явуулах ажлууд үлдэж байна.
  • Хувийн хэвшлийнхэнтэй ярилцаж бизнес, эдийн засгийг дэмжих, дотооддоо эв нэгдлийг хангаж зохион байгуулалтад орж, төрийн гурван өндөрлөг нэг зүгт харж, үүнийг дагаж төрийн албан хаагчид нутгийн захиргааны байгууллагууд бодлогоо явуулах нь төрийн нэгдмэл шинж. Энэ бол итгэлцэл гэсэн үг.
Холбоотой мэдээ