Авлигын хэргээр шалгуулж буй Ц.Ганхүүг ажлаас чөлөөлжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-15 21:26:07

Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг АТГ-аас шалгаж эхэлсэн

Түүнийг барьж хориогүй ч гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хурааж авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн

Тэгвэл өндөөрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын хуралдааны дараа энэхүү шийдвэрийг дэлгэрэнгүй мэдээлэх бололтой

Ц.Ганхүүгийн хувьд энэ албаа авахаас өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд дарга хийж байсан нэгэн. 

Түүнийг анх М.Энхболд томилуулж байсан хүн бөгөөд ажил хийдэггүйгээрээ алдартай хэмээн яригддаг нэгэн...

Тодруулбал, Ц.Ганхүү нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашсан бөгөөд Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс” хотхоныг эхнэр, хүү, дүү нарын компаниар бариулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай гэж буй юм. Ийнхүү газартай холбоотой маргаан их гарах болсон нь түүнийг чөлөөлөх шалтгаан болжээ.

Холбоотой мэдээ