Буян Жаргалсайхан: БЗД-т баригдах Наадам2 комплекс залуусын цуглах, цагаа зөв боловсон өнгөрөөх сайхан газар болох байлаа…

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-16 11:27:55

Баянзүрх дүүрэгт гялайж гялтайх ганц бүтээн байгуулалт буюу Жуковын музейн дэргэдэх талбай буюу 4-р хороонд “Наадам-2” залуусын амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг төв баригдахаар байсныг “бужигнуулдаг”, “улстөрждөг”, “цүнх баригчид” орилж, жагссаар байгаад зогсоож санаа амарцгаалаа. Угтаа тэр төв ашиглалтанд орсон бол Номын сан, Орчин үеийн тохижилттой “IMAX” кино театр гээд ганган КОМПЛЕКС баригдахаар байсан юм даа. Баянзүрх дүүргийнхэн азгүй хүмүүс юмаа нээрээ. Та нар Батзоригын үед Нохойны хөшөө 3 тэрбумаар бариулж, Эвтэй дөрвөн амьтны хөшөө 2 тэрбумаар бариад байхад нь юу ч яриагүй байж битгий юм хийх гэж байгаа нэгэндээ саад болж байгаач. Тэр Нохойны хөшөө, Эвтэй дөрвөн амьтны хөшөө чинь шөнө хүн хажуугаар нь явахад айж цочихоор хав харанхуй, сууя гэхэд хүний урманд сандал ч байдаггүй юм билээ. Асуудлыг яагаад Анандбазарт наагаад байгааг гайхаад баршгүй. Юмны учир мэдэж хошуурцгааж байгаач. Модгүй болчихно, түгжрээ үүснэ гэж ирээд л дайрах. Дороо автомашины зогсоолтой, тойроод ногоон байгууламжтай орчин үеийн стандарт, шаардлага хангасан л бүтээн байгуулалт хийж таараа шүү дээ. Хатуухан хэлэхэд Энэ дүүрэгт залуус чөлөөт цагаа өнгөрөөх ганц ч газар алга. Хэдэн диско бар, зочид буудал л байдаг юм билээ. Уг нь тэр “Наадам-2”-г дүүргийн залуучууд ямар сайхан хүлээн авч дэмжиж байлаа. Гэтэл улстөржүүлээд л, өөр дүүргийн хэдэн “зомби” нар бужигнуулаад зогсоож санаа нь амраваа хөөрхийс.


Холбоотой мэдээ