Хуулиа дээдэлсэн иргэд буруудаж, хариуцлага алдсан эрх мэдэлтнүүд зөвдөв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-20 00:50:14

Шуудан харилцаа холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болсон “Цахим үндэстэн” ёслолын ажиллагаа  Сүхбаатарын талбайд  урлагийн тоглолт, олны цугларал дунд нижгэр болж хориотой өдрүүдийн хүлээсийг тайлав.

 Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн энэ үед хүн хоорондын зай барих, амны хаалтаа гэрээсээ бусад газар тайлахгүй байх,  бөөгнөрөл үүсгэхгүй байх, цар тахлын халдвараас сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө алдагдаж хууль зөрчигдсөн олон нийт бухимдаж, эрх баригчдыг баталсан хуулиа мөрдөхийг шаардан шүүмжлэв.

Цар тахлын халдвараар нас барсан иргэдийн тоо 1000 давж,  мутацилагдсан хувилбар  шинээр үүсч, цаашид нөхцөл байдал хэрхэх нь тодорхойгүй байгааг ЭМЯ анхааруулж, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл богиносгох саналы Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Хариуцлагын гэрээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлчилгээний газруудад хууль хүчний хяналт өндөр, цагийн хуваарь хэтрүүлэн ажиллуулсан бол, 50 хүртэл хувиас дээш үйлчлүүлэгч авсан бол зөрчил гаргасан гэж шийтгэл хүлээлгэн, хааж байгаа.   Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн ажиллаж байгаа бизнес эрхлэгчдэд мэргэжлийн хяналтын гэнэтийн шалгалт  дарамт учруулсаар ирсэн.

Харин хуулийг зөрчсөн баасан гарагийн бөөгнөрлөөр хичнээн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, коронавирусийн халдвар хэр хэмжээгээр тархах вэ?  Хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт хариултгүй үлдэв.

Учир “Цахим үндэстэн” арга хэмжээнд оролцсон талаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улсын эдийн засаг дөрөв, тавдугаар сард  хасах бланс руу орж, улсын төсөв 23 хувиар тасалдсан амаргүй цаг үед бид ажиллаж, амьдарч байна. Вакцинжуулалт 60 хувьд хүрсэн улс орнууд гадаа талбайн арга хэмжээгээ нээлттэй болгосон” хэмээн тайлбарлав.  Ингэснээр нь хуулиа зөрчиж, бөөгнөр үүсгэсэн эрх мэдэлтнүүдийг шүүмжилсэн иргэд буруудаж, хариуцлага алдсан эрхмүүд зөвдөх нь.  

Гадаа талбайн арга хэмжээ зохион байгуулахад бөөгнөрөл үүсгэх ч хориотойг  журамласан байгаа. Шуудан, харилцаа холбоо үүсэн байгуулагсаны 100 жилийн ойн арга хэмжээг Сүхбаатарын талбайд нээж болно. Тэнд “Номын баяр”, дүүргүүдэд “Алтан намар” ургацын баярынн үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа. Гэхдээ эдгээр арга хэмжээнүүдийн үеэр бөөгнөрөл үүсээгүй,  журмын дагуу явагдаж, хүн хоорондын зай барьж, маскаа зүүж байгаа.

Баасан гарагийн бөөгнөрөл бол “Цахим үндэстэн” арга хэмжээндээ бус урлаг соёлын тоглолт болж, залуусыг уруу татан шоу цэнгээн өрнүүлж, бөөгнөрөл үүсгэн хууль зөрчсөндөө асуудлын учир байсан билээ.

Мэдээж, амралтын өдрүүдэ сошиалаар өрнөсөн шүүмжлэл үргэлжилж, өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл хийх байх. Гэхдээ сөрөг хүчин цөөнхийн бөөн, парламентад хоёр дараалан үнэмлэхүй олонхиор эрх барьж байгаа МАН-ын дэргэд бяр дутсаар ирсэн.

 Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн Засгийн газрын тэргүүн бус. МАН-ын даргын хувьд УИХ дахь МАН-ын бүлгийг удирдаж, чиглүүлнэ. Тиймээс өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төр засгийг  эрх мэдэл шилжсэн. Түүнийг үг бол "хууль". Харин хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байхыг шаардсан иргэдээ буруутгаж, эрх мэдэлтнүүдээ хамгаалах үүрэг Л.Оюун-Эрдэнэд байхгүй. Тиймээс бөөгнөрөл үүсгэсэн эрх мэдэлтнүүддээ хариуцлага тооцохыг шаардаж байна.

Сүхбаатарын талбайд очсон хүүхэд залуусыг буруутгах бус, урлаг соёлын арга хэмжээ, шоугаар уриалан дуудсан эрх мэдэлтнүүд алдаагаа хүлээж, хариуцлагаа үүрэх ёстой.

Харин цаашид гадаах болон дотор арга хэмжээг нээлттэй явуулах бол журамдаа өөрчлөлт оруулж, олон нийтэд мэдээлснээр төрийн ажил хэвийн горимондоо орно.

Төр түвшин, түмэн олон амгалан байг.  

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ