ШӨХТГ-аас ШТС-уудад хязгаарлалтаа зогсоохыг шаардлаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-09-22 09:48:32

Сүүлийн өдрүүдэд шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн эрхлэгчид нь АИ-92, АИ-95 шатахууны борлуулалтад хязгаарлалт хийж, зөвхөн өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд, эсвэл гэрээт байгууллагуудад шатахуун олгох, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаартайгаар борлуулах үйлдэл гаргаж байна. 

Энэ үйлдэл нь:

-Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг

-Хэрэглэгчийн тухай хуулийн 7.12 дугаар зүйл

-Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг

-Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг зөрчиж байна. 

Тиймээс шатахуун борлуулахдаа хэрэглэгчийн зөвхөн өөрийн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгах, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг ШААРДАЖ байна.




Холбоотой мэдээ