“COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг дэлхий даяар явуулах хэрэгтэй

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-09-28 04:51:18

Ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд “COVID-19” халдварын гарал үүслийн судалгааг дэлхий даяар явуулах хэрэгтэй гэж “The Lancet” анагаах ухааны сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлд бичжээ.


Хятадын эрдэмтдийн багтай хамтран бичсэн энэхүү нийтлэлд “COVID-19” цар тахал дэгдэхээс өмнө “SARS-CoV-2” вирус юм уу түүний омгийг аль нэг лабораторид хянаж байсан гэх таамаглалыг нотлох мэдээлэл байхгүй гэдгийг онцолсон байна. 


Дэлхий даяар явуулаад буй олон төрлийн судалгаагаар “SARS-CoV-2”-той холбоотой вирусүүд хүн, амьтны төрөл зүйлийн өөр хоорондоо ялгаатай байдлыг даван гарч болзошгүй болох нь ажиглагдаад байгааг судлаачид эш татаад, иймд амьтнаас хүнд дамжих халдвар дахин дэгдэх нь бараг л тодорхой юм хэмээн бичжээ. 


Мөн “SARS-CoV-2”-ын гарал үүслийг тогтоох нь нарийн төвөгтэй ажил болохыг өнөөдрийг хүртэлх судалгааны үр дүнгүүд харуулж байгаа тул судлаачид үүнийг “хүндхэн даалгавар” хэмээн тодорхойлж байна. 


"Шинжлэх ухааны нотолгоонд үндэслээгүй аливаа таамаглал нь шинжлэх ухааны салбарынхан хийгээд хүн амын янз бүрийн бүлгүүдийн үзэл бодлыг хуваан талцуулж магадгүй тул “COVID-19” болон бусад эмгэг төрүүлэгчдийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэхийн үндэс суурь болсон эв нэгдэл, хамтын ажиллагаанд тус болохгүйгээр зогсохгүй шинжлэх ухаан, хүмүүнлэгийн үзэл санаанд харшилна" гэдгийг нийтлэлд онцлон тэмдэглэжээ

БЭЭЖИН. /Xinhua/.


Холбоотой мэдээ