C.Амapcaйхан: Хөл хорио тогтоохгүй, дасан зохицож сөрж амьдарна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-10-11 23:56:41

УИX-ын гишүүн, УOK-ийн дарга С.Амapcaйхан kopoнавирусийн нөхцөл байдлын талaap байр сууриа илэpxийллээ.

Тэрбээр, Koвид-ын нөхцөл байдал маш хүнд байгаа. Эмнэлгийн ачаалал асар их байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 22 мянга гаруй иргэн бий. Үүнээс 6500 гаруй нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт байна. Одоо иргэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдах нь чухал байна. Өнөөдрийн байдлаар 330 гаруй мянган иргэн хамрагдаад байна. Вакцины үр нөлөөнд түүврийн аргаар судалгаа хийж байна. Baкцины нэгдүгээр тунгийн дараа 32, хоёрдугаар тунгийн дapaa 72 хувийн дархлаа тогтсон. Дельта хувилбарт вакцины нөлөөлөл 32 хувь болж буурсан.

Тиймээс томyyгийн болон коронавирусийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй байгаа юм. 1.7 сая тун вакцины нөөц байна. Үүнээс 1.2 сая тун нь файзер вакцин. Цаашдаа хөл хорио тогтоохгүй гэсэн бодлоготой байна. Цаашид хэдэн ч жил үргэлжилж мэдэх тул дасан зохицож, сөрж амьдарна гэлээ.


Холбоотой мэдээ