Ким Жон Ун: Ялагдашгүй арми байгуулна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-13 12:26:57

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс орныхоо цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдэв. Тэрбээр энэ талаар Хойд Солонгосын Батлан хамгаалахын ололт амжилтын үзэсгэлэнгийн үеэр мэдэгджээ. 

 ВВС агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын дайсагнасан бодлоготой тэмцэхийн тулд ялагдашгүй арми байгуулна хэмээн амалсан байна. Түүнчлэн дайн өдөөх гэж биш харин гагцхүү батлан хамгаалахын зорилгоор шинэ төрлийн зэвсэглэлийг БНАСАУ боловсруулдаг гэж тэрбээр онцолжээ.

Ким Жон Ун энэ мэдэгдлээ батлан хамгаалахын үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн үеэр, олон төрлийн пуужингуудыг үзэж танилцаж явахдаа хийсэн байна. Өнгөрсөн сард энэ улс дуунаас хурдан, зенит удирдлагатай пуужингуудыг туршсан талаарх мэдээлэл гарч байлаа.

Шинэ пуужингийн туршилтыг телевизннр үзүүлсэн бөгөөд тухайн үед шинжээчид ийнхүү хэвлэлээр пуужингийн туршилтын явцыг дамжуулсан явдлыг батлан хамгаалах зорилгоор төдийгүй өдрөөс өдөрт ядуурч буй хүн амынхаа эх оронч сэтгэлгээг дэмжих үүднээс хийсэн алхам гэж үзэж байв.

Холбоотой мэдээ