Монголын ирээдүй оюунлаг, гэрэлтэй байна!!!

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-10-21 00:30:21

Монголын ирээдүй оюунлаг,гэрэлтэй байна.


"NHK"-гийн есөн цагийн мэдээ "NEWS WATCH 9"(манайхаар бол Цагийн хүрд юм даа)-аа үзчихээд, үргэлжлүүлэн гардаг "Today's Close-up" нэвтрүүлгийг хальт харав. 1993 оноос хойш тогтмол цацагдаж байгаа "NHK"-гийн брэнд нэвтрүүлэг бөгөөд цаг үеийн асуудлаар сурвалжилан хүргэдэг. 

Энэ удаагийн дугаарт гарааны бизнес болон хиймэл оюун ухааны талаар хөндөх бололтой. Хэсэг үзэв. Нэвтрүүлгийн эхэнд 1989 онд дэлхийн шилдэг компаниудын жагсаалтыг Япончууд тэргүүлдэг байлаа л гэнэ. Харин одоо АНУ, Хятадууд тэргүүлэх болж... Ихэнх нь гарааны бизнес суурьтай, технологийн компаниуд гэв. Сувгаа сольмоор аядсан ч хэсэг үргэлжлүүлэв. Япончууд бид дэлхийн хөгжлийн хаана явна вэ? Манай боловсон хүчин хэр вэ, гэнэ. 

Хөтлөгч, "Манай улсын залуу инженерчид, боловсон хүчин бас муугүй шүү" л гэнэ. Үргэлжлүүлээд хэсэг залуусыг танилцуулж байна. Их л мундаг юм. Японы "КООСЭН"(техник инженерийн коллеж),-ын залуу инженерчдийн том тэмцээнд амжилт гаргаад зогсохгүй, бүтээж буй шийдэл нь асар их хөрөнгө оруулалт татаж байгаа л гэнэ. Япончууд ч мундаг л даа ухааны юм бодож байв. 

Тэгсэн тэдгээр залуучуудаас хэдэн алхамын урд байгаа мундаг залуус байна гэнэ шүү. 

Тэр нь монголын хоёр хүү байна. Японы Нийгата муж, Нагаока хотын "КООСЭН"-д сураад, одоо үргэлжлүүлэн их сургуульд сурч байгаа бололтой хоёр хүү байна. Нөгөө мундаг гээд байсан Япон залуусыг дээрх том тэмцээнд ардаа орхиод зогсохгүй, бүтээсэн шийдэл, програм нь хэдийн хэрэглэгчийн гарт очсон гэв. Нүд сэргээд л явчихлаа шүү. 

Манай хоёрын бүтээсэн програм, шийдэл нь үйлдвэрлэлд нэвтрээд, тухайн үйлдвэрийн тулгамдаж байсан асуудлыг бүрэн шийджээ. Мань хоёр яриа өгч байна. Цаашдаа Японы үйлдвэрлэлийн салбарыг бүрэн "базах" зорилготой гэв. Жижиг улсын иргэний том амбиц таатай сонсогдов. 127 сая хүн амтай, аварга зах зээлийн төв телевизээр, итгэл дүүрэн ярих монгол хүүг сонсоод бахархав.

Монголын ирээдүй гэрэлтэй байна.

Баруун тал нь Монгол баг


NHK TV-ийн Close up нэвтрүүлгээр Моноцүкүри /бүтээлч үйл/ +AI ямар боломж бий болгохыг Коосен оюутнуудын стартап компаниудын жишээн дээр үзүүлж байна. 

2 монгол залуугийн /Одончимэдийн Содтавилан, Баярбатын Номунбаясгалант/ AI камер хэрхэн үйлдвэрлэлд амжилттай нэвтэрч байгааг онцлон дурдав. 

Коосены бүтээлч сургалт ирээдүйд монголд ч бас олон шинэ бизнесийн эх суурийг тавина гэж найдаж байна.

Монгод хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ