Ц.Нямдорж: Шинээр байгуулагдах хоёр яаманд тус бүр 80 хүн ажиллана

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-21 09:51:07

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэн дэмжлээ. Засгийн газраас 2022 оны эхнээс Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллахаар дээрх хуулийн төслүүдийг өргөн барьсан юм. Энэхүү хоёр яам нь ямах төсөв, орон тоотой ажиллах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө.  

Тэрээр "Эдийн засгийн хөгжлийн яамны төсөв дээр 4.3 тэрбум төгрөг, Цахим яамны төсөв дээр 1.8 тэрбум төгрөг суусан. 30-40 хүнтэй хоёр агентлаг ажиллаж байгаа. Хоёр яамны төсвийн тухайд 2022 оны төсвийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам 4.3, Цахим хөгжил, харилцаа холбооны яам 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогийн байдлаар тус хоёр агентлаг 30-40 хүнтэй ажиллаж байгаа. Төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яаманд 80, 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байна. Гэхдээ явцын дунд өөрчлөгдөх байх" гэлээ. 

Холбоотой мэдээ