Украины ДЦС нүүрсгүйн улмаас хаагдав

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-25 00:20:38

Украины Славянскийн дулааны цахилгаан станц нүүрсгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ талаар Украины Эрчим хүчний яамны сайт дээр мэдээлсэн байна. 

 Эх сурвалжийн мэдээлснээр, станцын хоёр блокийг хоёуланг нь зогсоожээ. 2015 оноос хойш эдгээр блокууд хүчин чадлын хоногийн тохируулгатайгаар ажиллаж ирсэн байна. Украины Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн яамны мэдээлснээр, 10 дугаар сарын 22-ний үдшийн байдлаар дулааны цахилгаан станцын нүүрсний нөөц нэг хоногт ч хүрэхгүй хэмжээнд үлджээ. 

Түүнчлэн Трипольск, Змиевск, Запорожск, Бурштынск, Углегорск, Кураховскийн дулааны цахилгаан станцууд арваас бага хоногийн түлшний нөөцтэй байгаа гэнэ. Үүнээс өмнө Украины шинжээчид дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хомстоно хэмээн анхааруулж байлаа. Мөн ингэснээр цахилгаан эрчим хүч тасалдаж, хэрэглэгчдийн эрчим хүчийг тасалж болзошгүй хэмээн таамаглаж байв.

 

Холбоотой мэдээ