Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн, дэслэгч генерал Барон Унгерн

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-25 22:51:29

Ар Монголын Хиагтаас бусад газрыг Хятадын цэргээс чөлөөлсөн, Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн, Монгол улсын баатар, дэслэгч генерал Барон Унгерн Новосибирскэд 35 насандаа цаазлуулж байна. Түүнийг цаазлууллаа гээд Монголын бүх хийдэд ном уншиж байлаа.

Энэ хүн бусдыг уриалан Ар Монголыг Хятадын цэргээс чөлөөлөөгүй бол Ар Монгол Хятадын атганд үлдэх магадлал өндөр байв. Энэ хүн Монголд хүчийг олоогүй бол большевик цэрэг Монголд орох ямар ч шалтаг үүсэхгүй, цаашдаа Монголын тусгаар тогтнол хөгжих бэхжих хэтийн төлөв ч үүсэхгүй байв.

Большевик зүтгэлтэн А. Иоффе “Унгерн байгаагүй бол бид Зүүн Түркестаныг зөвлөлтжүүлээгүй шигээ, Монголыг зөвлөлтжүүлэхгүй байв” гэж бичсэн байдаг. Унгерн байгаагүй бол Ар Монгол Зүүн Түркестаны (Шинжаан) адилаар Хятад улсын харьяанд үлдэж болох байжээ.

Унгерний цагаан цэргүүд урваж, майхныг нь буудахад тэрбээр зугтаж, монгол цэргүүд рүүгээ очсон байдаг. Сундуй гүн түүнийг барьж өгсөн гэдэг нь маргаантай. Унгерн монголчуудын дунд маш их нэр хүндтэй байсан.

Улаантнууд дөхөн ирж буй тухай мэдээ сонсоод Унгерн “намайг барьж өгч буй дүр үзүүлж та бүхэн амиа аврагтун” гэж тушаасан гэх бас нэг хувилбар байдаг нь илүү үнэмшилтэй дуулдна. Түүний дүрэмт хувцас нь шар дээл байлаа. Түүний дэслэгч генерал цолыг Нармай Монгол улсаас олгосон гэдэг.

Унгерн Монголын тусгаар тогтнолын алс хэтэд асар их эерэг нөлөө үзүүлсэн, Монгол улсыг мандуулагч их баатар жанжин билээ. 

Энэ хүнд хөшөө босговоос буруудах зүйлгүй болов уу!!!

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ