РиоТинто Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг 1 их наяд төгрөгөөр хахуульдаж , хууль зөрчсөн "ХҮҮЛЭХ" үйлдлээ үргэлжлүүлэх санал тавьжээ

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-10-29 06:44:21

РиоТинто Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг  1 их наяд төгрөгөөр хахуульдаж , хууль  зөрчсөн  "ХҮҮЛЭХ"  үйлдлээ үргэлжлүүлэх санал тавьжээ


Риотинтогоос 2021-08-24 нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирсэн захидлыг ил болгож байна.  Агуулгад нь товч анализ хийлээ. 

 

 Оюутолгой төслөөс улсын төсөвт оруулж буй үр өгөөж Монголын ЗГ, ард түмэнд хүнд тусч буйг мэдэрч байна. Энэ нь хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлж буйд хүлцэл өчөөд Риогийн зүгээс 3 санал Засгийн газарт тавьсан байна.


Ковидын улмаас хүндэрсэн эдийн засагт гүний уурхай хойшилсон нь ч нөлөөлсөн учир эдийн засгаа  сэргээхэд зориулж ирэх 3 жилийн хугацаанд Засгийн газрын төсөвт 1 их наяд төгрөг өгч болохыг дурьджээ. /Улсын төсөвт биш. Засгийн газрын төсөвт гэсэн үг нь анхаарал татаж байна./


2." Эрдэнэс Оюутолгой" ХХК-д төлөх ногдол ашгийн хугацааг наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдох хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг  бууруулахад бэлэн байна./ Өр зориудаар тавьж, дараа нь өрөөр нь айлган сүрдүүлсэн. Хуримтлагдахаар байсан өрийн хэмжээ гэдэг нь 22 тэрбумын өртэй үлдэнэ гэдэг мессежээр айлган сүрдүүлэх эдний тактик байсан гэлтэй /


Мөн  Оюутолгойн 34 хувийг ч үндсээр нь шинэчлэх хэрхэн хэрэгжүүлэх талаар боловсруулсан санал бидэнд байна гэжээ. 


/ Өрөнд оруулаад байгаа юм бол тэр  34 хувийг чинь бид авчихъя гэх нь л дээ/


3. Энэ авлигалын хариуд


 -2019 оны нөөцийн тодотгол тайлан


  -2020 оны шинэчилсэн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөл хүлээн авах


- Оюутолгойн цахилгаан  эрчим хүчний  урт хугацааны тогтвортой шийдлийг тохирох


- Гүний уурхайн бүтээн байгуулалтын дуусгахын тулд нэмэлт хөрөнгө оруулалтаар  1,4 тэрбум ам доллар оруулж ирэхийн тулд ТУЗ-ын  төсвийн нэмэгдлийг батлах

 саналууд тавьжээ.  

/Нэмэлт хөрөнгө оруулалт орж ирэхийн тоолонд зардал нэмэгднэ. Одоо оруулж ирэх 1,4 тэрбум ам долларын   34 хувь нь манайд өр болон бичигдэж, нийлмэл хүүгийн аргаар хүүгээс нь хүү тооцож бид төлнө./


Товчхон дүгнэхэд:


 Риотинто Монголыг өрөнд оруулж, Оюутолгойг ухсныхаа төлөө 2051 он гэхэд 22 тэрбум ам долларын өртэй үлдэх технологио үргэлжлүүлэх санал тавьсан байна. Үүний тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 1 их наяд төгрөгийг хахууль өгөх саналыг соёлтойгоор тавьжээ. Монгол улсын нэгдсэн төсөвт биш Засгийн газрын төсөвт гэж хаягласан нь анхаарал татна. Өнөөдөр Монгол улсын Засгийн газар МАН хэмээх ганцхан намаас бүрдэж байна. 1 их наядыг МАН -д өгөх хахууль ч гэж ойлгож болно 

Сэтгүүлч Б.Отгон 2021.10.28


Холбоотой мэдээ