Ф.М.Достоевскийн мэндэлсний ойгоор “Гэм зэм” романыг постдрамын жүжиг болгон тавина

Урлаг
khiimori.co@gmail.com
2021-11-04 04:56:23

Суут зохиолч Фёдор Михайлович Достоевкийгийн мэндэлсний 200 жилийн ойг  ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар 2021 онд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тэгвэл суут зохиолчийн ойг Улаанбаатар хот дах Оросын соёл, шинжлэх ухааны төв, шинэхэн байгуулагдсан Орфей театрын хамт олон “Гэм зэм” зохиолыг пост драмын жүжиг болгон үзэгчдэд хүргэхээр бүтэн жилийн турш ажилласан. “Гэм зэм” романыг сэтгэл зүйн постдрамын жүжиг болгон тавьж буй найруулагч М.Батболд нь найруулагчаас гадна сэтгэцийн эмч мэргэжилтэй юм байна. Сэтгэл зүйн нарийн төвөгтэй асуудлуудыг илүү  ихээр гардаг "Гэм зэм" зохиолыг театрын жүжиг болгон тавихад найруулагчийн эмчийн мэргэжил нь хэрхэн нөлөөлсөн болохыг харах л үлдлээ.

Ярилцлага:  (Кильпякова Валерия Валерьевна, “Русский Дом-Улан-Баторе”-ийн орлогч захирал)

Улаанбаатар хот дах Оросын соёл шинжлэх ухааны төв,  Русский дом  төв нь Орфей театрт бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Бид зохиолчидтой уулзалт, ярилцлага зохион байгуулах, жүжгийн тавилт дээр зөвлөгөө өгөх, жүжгийнбэлтгэх хангах байр, тааз зэргийг бэлдэж өгсөн. Мөн бид зөвхөн залуу найруулагчдыг дэмжих төдийгүй бусад залуу уран бүтээлчид, бүжигчид, зураач нарыг дэмжиж ажилладаг. Үүнийг та бүхэн манай төвд эд өрнөж  бусад ажлуудаас харж байгаа байх. Гэм зэм жүжгийг 11 сарын 25 аас эхлэн нийт 16 удаа манай төвийн таазнаа тоглогдох болно.”

Ярилцлага:  (Д.Лхагва, Гэм зэм жүжгийн гол дүр Раскольниковын дүрд тоглож буй жүжигчин)

Раскольников бол маш ухаалаг, оюун залуугийн дүр байгаа. Тэр хорвоо ертөнц дээр болж бүтэхгүй байгаа бүхнийг эсэргүүцдэгтүүнийхээ төлөө өөрөө маш их тэмцдэг, үзэл бодолдоо үнэнч хүн. Бас хүн төрөлхтнийг хэсэгт хувааж үздэг нь их сонирхолтой. Би ийм нэгэн өөрийнхөө үзэл бодолд маш үнэнчээр тэмцэж байгаа оюутан залуугийн дүрд тоглохоор бэлтгэлээ хийгээд явж байна даа.”

Ярилцлага:  (Батболд, Гэм зэм жүжгийн ерөнхий найруулагч)

Яагаад “Гэм зэм зохиолыг сонгож жүжиг болгох болов гэдэг асуудал байгаа. Би өөрөө сэтгэцийн эмч мэргэжилтэй байж байгаад дараа нь Москва хотын театр урлагийн ГИТИС гээд сургуульд найруулагчаар төгсөөд ирсэн. Достоевксийн Гэм зэм гэдэг зохиол бол сэтгэлзүйн кремналистик өнцгөөс тайлсан роман байгаа. Энэ талаасаа романыг тайлж, задалж, театр руу хувиргаж тавихад илүү ойр санагдсан. Тийм учраас “Гэм зэм романыг ойлгож, гүн илэрхийлэх боломж надад гарч ирсэн. Зохиол сонгосон шалтгаан бол  энэ юм.


 Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг


Холбоотой мэдээ