Дикий Арман: Би казах хүн болгоныг дэмждэг

Спорт
khiimori.co@gmail.com
2021-11-08 00:00:25

Казахстаны гэмт хэргийн томоохон төлөөлөгч, Арман Жумагельдиев буюу Дикий Арман Сербид болж байгаа боксын тэмцээнийг үзэн сонирхож, ялагдсан тамирчдад тус бүр 2000 ам.доллар тарааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.

Энэ талаар маш олон шүүмж гарсан тул Арман олон нийтэд хандан, мэдэгдэл гаргалаа.

Тэрээр “Намайг ДАШТ-д юу хийж байгаа юм гэж олон хүн асуужээ. Би AIBA холбооны урилгаар тэмцээн үзэж, Аллахын хүслээр казах тамирчдаа дэмжиж байна. Ялагдсан тамирчдад мөнгө тараалаа гэж шуугижээ. Энэ мөнгө бол миний хувийн мөнгө. Би ялагдсан тамирчдаа дэмжиж, хувиасаа тэдэнд мөнгө өгсөн. Шударга бус шүүлтээс болж, их спортоо битгий орхиосой гэсэн миний сэтгэлийн илрэл юм. Би казах хүн болгоныг дэмждэг. Бахтияр Артаев олимпын аварга, миний найз, ах. Бид хамт бэлтгэл хийж байсан. Би түүнд эх орны маань далбаа энэ тэмцээнд мандахын төлөө бүгдийг хийнэ гэж хэлсэн. Би ийм л хүсэлтэй” гэж мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ