Монголд коронавирусийн эсрэг уураг үйлдвэрлэнэ

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-11-11 22:42:29

0-12 хүртэлх насны хүүхдүүдэд Иммуноглобулин уураг хийнэ гэж ЭМЯ-наас мэдээлж байсан. Иймд иммуноглобулин уургийн талаар НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрийн ерөнхий технологич  Б.Сайнчимэгээс тодрууллаа.

Иммуноглобулин уургийг Монгол улс хэзээнээс эхэлж үйлдвэрлэж эхэлсэн бэ? 

-1945 оноос Иммуноглобулин уургийн үйлдвэрлэлийн технологи  олон улсад нэвтэрч эхэлсэн байдаг. Харин манай улсад 1970-аад оны үед ЗХУ-ын эрдэмтэд ирж нутагшуулсан. Ингэхдээ иммуноглобулин болон бактерийн бэлдмэл, вакцин үйлдвэрлэдэг байсан. Гэвч үйлдвэр нь 2010 хаагдсан. Энэ хугацаанд шинжлэх ухааны төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл шинэ технологи нэвтрүүлсэн. Техник технологио сайжруулж бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаарсан. Арван жилийн дараа буюу 2020 оноос дахин үйлдвэрлэж эхэлсэн. Иммуноглобулин уургийг өмнө нь эхсийн цус ашиглаж хийдэг байсан бол одоо донорын сийвэн ашиглаж хийж байгаа. Бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал маш сайн. Олон улсын жишиг үйлдвэрийн түвшинд хүрсэн.

Одоогийн байдлаар гурван цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Эхний цуврал бүтээгдэхүүн болох 2500 хүн тун вакциныг ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн.

Иммуноглобулин уургийг бүх насныхан хийлгэх боломжтой юу?

-Иммуноглобулин уургийг бүх насны хүн хэрэглэж болно.

 Иммуноглобулин нь уургийн бэлдмэл бөгөөд бактери вирусийн гаралтай аль ч халдвараас хамгаалах сэргийлэх, эмчилгээнд хэрэглэх зориулалттай. Эмчилгээнд хэрэглэхдээ эмтэй хавсарч хэрэглэдэг. 

Өнөөдрийн байдлаар коронавирус халдварын эсрэг вакцин 0-12 хүртэлх насны хүүхдүүдэд хийж эхлээгүй байна. Энэ талаар олон улсад судалгаа нь хийгдэж байна. Тиймээс цар тахлын энэ үед Иммуноглобулин уургаараа хүүхдүүдийн дархлаа дэмжиж, халдвараас сэргийлэх зорилгоор ашиглах бүрэн боломжтой.

Мөн халдвараар өвдсөн үед эмчилгээнд нь хавсарч хэрэглэж болно. Олон улсын судалгааны түвшинтэй зэрэгцэж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна

Иммуноглобулин уургийг 0-11 насны хүүхдүүд хийлгэснээс халдвараас бүрэн хамгаалах боломжтой юу?

-Хүн бүрийн бие организм өөр. Ерөнхийдөө тодорхой хэмжээгээр хамгаална. Дан ганц коронавирус гэлтгүй томуугийн үед ч хэрэглэж болно. Цаашид хэвийн Иммуноглобулин уураг гэхээсээ илүү зөвхөн коронавирусийн эсрэг өндөр үйлчлэлтэй “Антиковид иммуноглобулин” хийх зорилт тавиад бэлтгэл ажлаа хийгээд явж байгаа. Технологи нь бэлэн байна.

Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүс эмчилгээндээ хэрэглэж болох уу?  Хориглох заалт бий юу? 

-Аливаа эм бэлдмэлийг хэрэглэхдээ заавал эмчийн заалтаар хэрэглэнэ.  Хориглох заалт байхгүй. Гаж урвал өгсөн судалгаа байхгүй байна. Үүнийг манай улсад хэрэглээд сурсан намар, хавар сургууль цэцэрлэг эхлэхэд иммуноглобулин уургийг авч хэрэглэдэг байсан.

Иммуноглобулин уургийг үйлдвэрлэхэд хэдий хэмжээний хугацаа шаардах вэ? 

-Манай үйлдвэр нэг удаагийн үйлдвэрлэлийн процесс нь 45-60 хоног болно. Энэ хугацаанд хэвийн үйлдвэрлэлээрээ 2500-3500 хүн тун бүтээгдэхүүн гаргах боломжтой.

Холбоотой мэдээ