Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг авлигын хэргээр цагдан хорьжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-11-14 08:31:56

АТГ-ын мөрдөн байцаагчид 2021 оны 11- р сарын 11-нд Улсын хоёр дугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалын ажил дээр нэгжлэг хийж, мөн мэдүүлэг авахаар авч яваад цагдан хорьжээ. Тэрбээр ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан бөгөөд тендертэй холбоотой асуудалд ийнхүү сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн, нэр бүхий улстөрчидтэй хамтран 10 орчим тэрбум төгрөгийн хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, хойшлуулашгүй ажиллагаа явуулж ажлын өрөөнөөс нь авч явжээ. 

Я.Амаржаргал нь Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд улмаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдон очоод хоёр сар болж байгаа юм. 

Холбоотой мэдээ