Ц.НЯМДОРЖ:15 МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛВОЛ Х.БОЛОРЧУЛУУН ХУВИЙН КОМПАНИДАА АЖИЛЛУУЛАХ УУ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-11-26 06:33:02

УИХ дахь МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, улмаар заамдалцаж авсан мэдээлэл бий. 

Ц.Нямдорж сайд энэ талаар хэлэхдээ “Бүлгийн хурал дээр асуудал хурцадсан шалтгаан нь Х.Болорчулуун гишүүн 200 сая долларын хахууль авч энэ гэрээг байгуулсан гэдэг зүйл ярьсан. Баримтаа гаргаж ир гэсэн. УИХ-ын  гишүүн хүн 200 сая долларын хахууль ярьж байгаа бол баримттай ярь. Хэн гэдэг сайд авсныг нь хэл гэсэн юм. УИХ-ын гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа бол баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй. Дөрвөн тэрбум долларын өртөгтэй төсөл баталчихаад хоёр тэрбумыг нь хахуульд аваад сууж байдаг хөрөнгө оруулалт гэж юу байдаг юм бэ.

УИХ-ын гишүүд ордон дотор хов ярьж, гүтгэлэг тараах ажил хийх учиргүй. Харамсалтай нь Оюутолгойн асуудлаар хов тараах ажлыг УИХ-ын гишүүд л хийж байгаа. Би Оюутолгойг хамгаалж байгаа нь үнэн. Гэрээ зогсоовол тэнд ажиллаж байгаа 15 мянган хүний ажлын байр, аж ахуй нэгжүүдэд учрах хохирлыг хэн хариуцах юм, Х.Болорчулуун уу. 15 мянган хүн ажилгүй болвол Х.Болорчулуун хувийн компанидаа ажиллуулах уу” гэсэн тайлбар хийлээ.

Холбоотой мэдээ